Чичрэг өвчний улмаас Рио-де-Жанейрод онцгой байдал тогтоожээ
2 сарын 6. 12:430

Бразилын Рио-де-Жанейро хотын эрх баригчид денге чичрэг өвчин дэгдсэнтэй холбогдуулан жил бүр болдог багт наадмын өмнө эрүүл мэндийн онц байдал зарлажээ.

Тус хотод халдвар авсан өвчтөнүүдэд зориулсан 10 тусгай төв, яаралтай тусламжийн төвүүдийг нээгээд байна. Халдварын хамгийн олон тохиолдол илэрсэн дүүргүүдэд шавж устгах бодис цацахаар тусгай машинуудыг илгээх ажээ. Харин хоёрдугаар сарын 9-ний орой эхэлж, 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх багт наадамд онцгой байдал нөлөөлөхгүй бололтой. Хотод жуулчид хэдийнээ ирээд эхэлжээ.

Өнгөрсөн онд Рио-де-Жанейрод нийт 23 мянган тохиолдол илэрч байсантай харьцуулахад он гарснаас хойш тус хотод денге чичрэг өвчний 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Денге чичрэг өвчин нь DENV вирусээр үүсгэгддэг вируст халдвар бөгөөд шумуулаар дамжин хүнд халдварладаг. Өвчний олон тохиолдолд шинж тэмдгүүд илэрдэггүй боловч зарим тохиолдолд үхэлд хүргэдэг. Халдвар авсан үед халуурах, дотор муухайрах, тууралт гарах зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илэрдэг байна.


Эх сурвалж: AP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48
Боинг компанийн сансрын хөлөг ОУСС руу амжилттай хөөрчээ
12024-6-6 10:43
Дэлхийд анхны модон хиймэл дагуулыг бүтээж дуусжээ
12024-6-6 10:34
Хугацаа нь дууссан арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний хор уршиг
12024-6-6 10:32
Эверестэд дроноор ачаа хүргэх анхны туршилтыг амжилттай явуулжээ
12024-6-6 10:28
Японд төрөлтийг дэмжих хуулийг баталжээ
12024-6-6 9:41
Tesla-д итгэл хүлээлгэж байсан анхны хөрөнгө оруулагчид нь компанийг орхих болжээ
12024-6-6 9:14
Төрийн албан хаагчдыг мөрийтэй тоглоомд оролцохыг хориглосон төслийг Мажилис баталжээ
12024-6-5 17:46
Устөрөгчийн түлш цэнэглэгч роботыг Өвөр Монголд ашиглалтад оруулжээ
02024-6-5 17:20