Б.Нетаньяху ХАМАС-ын саналуудыг хүлээн авахаас татгалзжээ
2 сарын 8. 10:550

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхний санал болгосон гал зогсоох нөхцөлүүдийг хүлээн авахаас татгалзаж, Газын зурваст хэдхэн сарын дотор “бүрэн хэмжээний ялалт байгуулах" боломжтой гэж мэдэгдлээ.

Израилын талын гал зогсоох саналын хариуд ХАМАС хэд хэдэн шаардлага тавьсны дараа Б.Нетаньяху дээрх мэдэгдлийг хийжээ. Тэрбээр тус бүлэглэлтэй хийж буй хэлэлцээ “урагшлахгүй байна” гэж хэлээд тэдний нөхцөлийг “этгээд хачин” гэж тодорхойлжээ.

Гэхдээ ямар нэгэн тохиролцоонд хүрэхийн тулд яриа хэлэлцээ үргэлжилж байна.

“Эцсийг нь үзэх бүрэн ялалтаас өөр шийдэл байхгүй” гэж Б.Нетаньяху лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Хэрэв ХАМАС Газын зурваст үлдэх л юм бол дараагийн аллага хядлага үйлдэх нь цаг хугацааны асуудал болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Израилын тал ХАМАС-ын хариу саналыг хүлээн авах төлөвтэй байсан боловч ийнхүү хатуу мэдэгдлээр хариу барьсан бөгөөд өөрийнхөө тавьж буй нөхцлөөр дайныг зогсоох гэсэн ХАМАС-ын оролдлогыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Израилын эрх баригчид үзэж байна.

ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтан Сами Абу Зухри Reuters агентлагт мэдээлэхдээ, Б.Нетаньяхугийн хэлсэн үг нь “зоригтой дүр эсгэж буйн нэг хэлбэр” бөгөөд бүс нутагт мөргөлдөөнийг үргэлжлүүлэх бодолтой байгаагаа харуулж байна гэжээ.

Египетийн албан ёсны эх сурвалжаас BBC-д мэдээлснээр, Египет, Катарын зуучлалаар шинэ үе шатны хэлэлцээ пүрэв гарагт Каир хотноо үргэлжлэх төлөвтэй байна. Египетийн зүгээс тохиролцоонд хүрэхийн тулд асуудалд уян хатан хандахыг бүх талд уриалсан тухай эх сурвалж ярьжээ.

Б.Нетаньяху эл төлөвлөгөөнөөс татгалзсан нь ХАМАС-ын хариуг “нааштай” гэж тодорхойлсон Катарын мэдэгдлээс эрс зөрсөн үйл явдал боллоо. ХАМАС гал зогсоох саналын хариу саналаа мягмар гарагт дэвшүүлсэн юм. ХАМАС-ын төсөлд дараах нөхцөлүүдийг жагсаасан байжээ.

  • Нэгдүгээр үе шат: Барьцаанд байгаа израил эмэгтэйчүүдийг бүгдийг нь, 19-өөс доош насны эрэгтэйчүүд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг Израилын шоронд хоригдож буй палестин эмэгтэйчүүд, хүүхдүүдээр солилцох үед 45 хоногийн хугацаанд байлдааны ажиллагааг түр зогсооно. Израилын цэргүүд Газын зурвасын хүн ам суурьшсан бүсүүдээс гарч, эмнэлэг болон дүрвэгсдийн хуаранг сэргээн босгох ажил эхэлнэ.
  • Хоёрдугаар үе шат: Барьцаанд байгаа израил эрчүүдийг палестин хоригдлуудаар солилцож, Израилын цэргүүд Газын зурвасаас бүрмөсөн гарна.
  • Гуравдугаар үе шат: Хоёр тал амь үрэгдсэн хүмүүсийн шарилуудыг солилцоно.

Мөн Газын зурваст хоол хүнс болон бусад тусламжийн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Байлдааны ажиллагааг түр зогсоох 135 хоногийн хугацаа дуусахад дайныг зогсоох хэлэлцээр байгуулагдана гэж ХАМАС мэдэгджээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 хоногтой нярайг уруул дээр нь үнэрлэснээс болж тархины саажилттай болжээ
02024-5-22 17:28
Реппер Sean “Diddy” Combs-т холбогдох хэрэг нэгээр нэмэгджээ
02024-5-22 14:37
OpenAI компанийн ChatGPT 4.0 системийн шинэ дуу хоолой жүжигчин Скарлетт Йоханссоны эгдүүцлийг төрүүлжээ
02024-5-22 13:55
Ирэх сард шинэ бүтээлээ толилуулах Pixar студи нийт ажилчдынхаа 14 хувийг цомхотгоно
02024-5-22 13:09
17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна
02024-5-22 11:37
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25