Азербайжаны ерөнхийлөгчийн сонгуульд Ильхам Алиев ялжээ
2 сарын 8. 11:010

Азербайжаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль лхагва гарагт болж, Сонгуулийн төв хорооны дарга Мазахир Панахов санал хураалтын урьдчилсан дүнг танилцууллаа.

Түүний мэдэгдсэнээр, саналын хуудасны 93.35 хувийг тоолж дууссаны дараах байдлаар тус улсын одоогийн Ерөнхийлөгч Ильхам Алиев 92.05 хувийн санал авсан байна.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч Захид Оруж 2.19 хувь, Фазил Мустафа (4Их бүтээн байгуулалт” нам) 2 хувь, Гудрат Хасангулиев (Азербайжаны нэгдсэн ардын фронт) 1.76 хувь, Рази Нуруллаев (Үндэсний фронт) 0.8 хувь, Эльшад Мусаев (Их Азербайжан) 0,67 хувь, Фуад Алиев (бие даан нэр дэвшигч) 0.53 хувийн саналыг тус тус авчээ.

Азербайжаны ерөнхийлөгчийн сонгууль 2025 оны дөрөвдүгээр сард буюу Ильхам Алиевын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа болох ёстой байсан боловч тэрбээр 2023 оны 12 дугаар сард ээлжит бус сонгууль явуулах тухай зарлиг гаргаж, эл шийдвэрээ газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг сэргээсний дараа орон даяар сонгууль явуулах боломжийг олгоно хэмээн тайлбарласан байна.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 19-нд Азербайжаны эрх баригчид Уулын Карабахад цэргийн ажиллагаа явуулсан бөгөөд уг ажиллагаа нэг өдөр үргэлжилсэн юм. Улмаар Уулын Карабахын эрх баригчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс оршин тогтнохоо болино гэдгийг зарлажээ. 2023 оны 10 дугаар сард Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Уулын Карабахыг Азербайжаны нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрсөн тунхагт гарын үсэг зурсан байна.


Эх сурвалж: Azertac /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47