Чүдэнзээр 7 метр өндөр Эйфелийн цамхаг барьсан эр Гиннессийн амжилтад бүртгэгдсэнгүй
2 сарын 8. 18:080

Өнгөрөгч найман жилийн хугацаанд чүдэнзээр 7 метр өндөр Эйфелийн цамхаг босгосон эр Гиннесийн Дэлхийн амжилтууд номд багтаж чадсангүй. Үүний шалтгаан нь тэр буруу төрлийн чүдэнз ашигласантай холбоотой юм.

Тодруулбал, өдгөө 47 настай Ричард Плауд гэх франц эрийн хувьд нийт 700,000 ширхэг гаруй чүдэнзийг ашиглан 7 метр өндөр Эйфелийн цамхгийг босгосон байна. Тус бүтээлд тэр найм гаруй жилийн хугацааг зарцуулж, Гиннессийн амжилтад бүртгүүлэхээр хүсэлтээ өргөн барьжээ. Харамсалтай нь Гиннесийн амжилтыг бүртгэдэг байгууллагаас түүний бүтээлийг бүртгэхээс татгалзсан байна. Учир нь тэрээр цамхгийг босгохдоо эдүгээ худалдаалагдахаа больсон чүдэнзийг ашигласан бөгөөд жинхэнэ Эйфелийн цамхгийн загварыг төгс хуулбарлаагүйтэй холбоотой гэнэ. Энэ талаараа тэр өөрийн Инстаграм хуудаснаа бичсэн юм.

Улмаар эл мэдээг дуулсан олон нийтийн зүгээс Гиннессийн амжилт бүртгэгч байгууллагыг буруушааж, хүний нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж орхисон байна хэмээн эгдүүцжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49