Тоyota компани зах зээлийн үнэлгээгээрээ Samsung Electronics-ийг ардаа орхин, Азидаа хоёрдугаарт бичигдэх болжээ
2 сарын 16. 10:250

Nihon Keizai Shimbun сонины мэдээлснээр, Японы Тоyota Motors компанийн зах зээлийн үнэлгээ сүүлийн долоон жил хагасын хугацаанд анх удаа Samsung Electronics-ийг давж, Азийн хөрөнгийн зах зээл дэх компаниуд дунд хоёрдугаарт жагсжээ.

Өчигдөр Токиогийн хөрөнгийн зах зээл дээр Toyota-ийн хувьцааны үнэ өмнөх өдрийнхтэй харьцуулахад 0.1 хувиар, Samsung Electronics-ийн хувьцааны үнэ 1.35 хувиар буурсан байна. Улмаар Toyota компанийн зах зээлийн үнэлгээ мөн өдрийн хаалтын ханшаар ойролцоогоор 490 их наяд вонд хүрснээр 436 их наяд воноор үнэлэгдэж буй Samsung Electronics-оос 54 их наяд воноор илүү болжээ.

Сонирхуулахад тус компани хамгийн сүүлд долоон жил хагасын өмнө Samsung Electronics-оос зах зээлийн үнэлгээгээрээ давж байсан юм. Хэвлэл мэдээллийн агентлагийн зүгээс ийнхүү амжилттайгаар зах үээлийн үнэлгээгээ нэмэгдүүлж чадсан шалтгааныг иенийн ханш сул байгаагийн ачаар гүйцэтгэл сайжирсан хэмээн тайлбарласан юм.

Тоyota Motors компани нь өнгөрсөн онд дэлхий даяар 11.23 сая шинэ машин борлуулсан амжилтаараа дөрөв дэх жилдээ дэлхийд тэргүүлсэн билээ.

Зах зээлийн үнэлгээгээр Азидаа хамгийн томд тооцогддог компани бол хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбартаа дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC бөгөөд ойролцоогоор 769 их наяд воноор үнэлэгддэг байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
0
1
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08