В.Зеленский аюулгүй байдлын гэрээг Герман, Францтай байгуулна
2 сарын 16. 11:020

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Герман, Франц улсуудад айлчлах үеэр аюулгүй байдлын тухай хоёр талын гэрээнд гарын үсэг зурна гэж хоёр улсын Засгийн газар пүрэв гарагт мэдэгджээ.

В.Зеленский Германы Канцлер Олаф Шольцтой баасан гаргийн өглөө Берлинд уулзана гэж Канцлерын ажлын албанаас мэдээлсэн байна. “Эдгээр яриа хэлэлцээний хүрээнд аюулгүй байдлын баталгаа, урт хугацааны дэмжлэг үзүүлэх тухай хоёр талын гэрээнд гарын үсэг зурна” гэж уг мэдэгдэлд дурдаад, В.Зеленский Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэртай уулзахын өмнө О.Шольцтой хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ гэв.

Дараа нь Украины Ерөнхийлөгч хоёр талын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр Парисыг зорих төлөвтэй байна. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Франц улсын зүгээс Украин болон Украины ард түмэнд урт хугацаанд, бүх түншийн хамт тууштай дэмжлэг үзүүлнэ гэдгийг дахин нотолно” гэж түүний ажлын албанаас мэдэгджээ.

Киев НАТО-д элсэхийг эрмэлзэж, хоёр жилийн турш Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй энэ үед В.Зеленский долоодугаар сард эхэлсэн хэлэлцээний хүрээнд энэ долоо хоногт Франц, Германтай аюулгүй байдлын хоёр талын хэлэлцээрийг байгуулна гэж дипломатчид хэлсэн байна.

Э.Макроны ажлын албанаас мэдээлснээр, хэвлэлийн бага хурлын үеэр хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Францтай байгуулах баримт бичигт урт хугацаанд хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламж үзүүлэх, сэргээн босголтыг дэмжих, цэргийн тусламж үзүүлэх зэргийг тусгах төлөвтэй байна. Хэлэлцээний талаар мэдээлэл бүхий хоёр дипломатчийн хэлснээр, Францын тал Украины компаниудын хэрэгжүүлэх иргэний төслүүдэд зориулан 200 сая еврогийн сан байгуулахаар төлөвлөж байна.

Берлин, Парист айлчилсныхаа дараа В.Зеленский Мюнхенийг зорих төлөвтэй байгаа бөгөөд бямба гарагт тэнд үг хэлэхээр төлөвлөж байна.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16
Байден, Трамп нарын мэтгэлцээний тов гарчээ
02024-5-16 13:13
Франц улс цэргүүдээ Шинэ Каледонид оруулжээ
02024-5-16 12:55
Apple компани “Vision Pro”-г ирэх сараас эхлэн гадаад зах зээлд гаргахаар төлөвлөжээ
02024-5-16 10:17
Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
02024-5-16 9:59
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07