"Ливерпүүл" баг Английн лигийн Цомыг хүртлээ
2 сарын 26. 16:280

Английн лигийн Цомын тэмцээний финалын тоглолтод “Ливерпүүл”-ийн хөлбөмбөгчиид Лондоны “Челси” багийг нэмэлт цаг 1:0 харьцаагаар хожсоноор тус тэмцээнд 10 дахь удаагаа аваргаллаа.

Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үндсэн цаг 0:0 харьцаагаар дууссан байна. Тоглолтын 60 дахь минутанд “Ливерпүүл”-ийн хамгаалагч Виржил ван Дейк “Челси”-гийн хаалганд бөмбөг оруулсан боловч шүүлтийн дүрс бичлэгийг (VAR) нягтлан үзсэнээр отон тоглолт байсныг тодорхойлж, гоолыг хүчингүй болгожээ.

Харин нэмэлт цагийн 118 дахь минутанд ван Дейк дахин оновчтой хийж гоол оруулснаар багтаа ялалт авчирлаа.

Баярлаж хөөрсөн “Ливерпүүл”-ийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп хэлэхдээ, Английн лигийн Цомыг хүртсэн нь миний 20 гаруй жилийн мэргэжлийн замналд онцгой шагнал боллоо гэв.

Цомыг 10 дахь удаагаа хүртэж буй тус баг энэ үзүүлэлтээр дээд амжилт тогтоосон бол Германы дасгалжуулагч Ю.Клоппын удирдлага дор Лигийн Цомыг 2 удаа хүртэж, Премьер лиг, Английн Цом, Английн Супер цом, Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цом, дэлхийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалснаар 8 том тэмцээнд түрүүлсэн байна. Мөн түүний удирдаж байсан Дортмундын "Боруссия" баг 5 удаа тэргүүн шагнал хүртжээ.

Ю.Клопп энэ улирлыг дуусгаад “Ливерпүүл”-ээс явна.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38