Э.Холанд дахин пента-трик хийлээ
2 сарын 28. 19:580

Норвегийн хөлбөмбөгчин, өсөж яваа залуу од Эрлинг Холандын хийсэн пента-трик буюу таван гоолын ачаар “Манчестер Сити”-гийн хөлбөмбөгчид “Лутон Таун” багийг талбайд нь илт давуугаар хожлоо. Ингэснээр манчестерчууд Английн Цомын тэмцээний ¼ -ийн шигшээ тоглолтод шалгарч байна.

Мягмар гарагт Лутон хотод болсон тоглолтод зочин багийн хөлбөмбөгчид 6:2 харьцаагаар хожсон бөгөөд Холанд 3, 18, 40, 55 ба 58 дахь минутанд таван гоол оруулжээ. Эхний дөрвөн гоолыг Кевин де Брейне-гийн өгсөн оновчтой дамжуулалтаар оруулсан байна. Мөн зочин багийн Матео Ковавич 72 дахь минутанд гоолджээ. Харин талбайн эзэн багийн Жордан Кларк 45 ба 52 дахь минутанд дубль хийлээ.

Э.Холандын хувьд энэхүү пента-трик бол түүний тамирчны замналд хоёрдахь нь юм. 2023 оны 3 дугаар сард “Сити” клуб Аваргуудын лигийн 1/8-ийн шигшээ тоглолтод “Лейпциг” багийг өөрийн талбайд бутниргэх үед тэрбээр өрсөлдөгчийн хаалганд 5 бөмбөг оруулж байв.

Хамгийн сүүлд 1970 онд Английн Цомын тэмцээнд дээд дивизионы багийн хөлбөмбөгчин пента-трик хийж байсан бөгөөд энэ хүн бол “Манчестер Юнайтед” багт тоглож байсан Умард Ирландын уугуул, Алтан бөмбөгийн эзэн Жорж Бест юм.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
В.Путин Хятад улсад айлчилна
02024-5-14 18:49
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ
02024-5-14 18:44
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуульд Ж.Байден гарын үсэг зуржээ
02024-5-14 13:46
Мелинда Гейтс “Гейтсийн сан”-аас гарна
02024-5-14 13:29
К.Мбаппе зодоон хийсэн гэх мэдээллийг няцаав
02024-5-14 13:24
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
02024-5-14 13:20
Австралийн арьсны хорт хавдрын шилдэг эмч нарын нэг өөрөө хорт хавдраас ангижирч чаджээ
02024-5-14 13:16
Каннын гол шагналын төлөө 20 гаруй кино өрсөлдөнө
02024-5-14 13:01
Хятадын усанд сэлэгчдийн асуудлыг WADA хэлэлцэнэ
02024-5-14 12:54
АНУ-ын Сангийн сайд: Хятадын цахилгаан автомашины татварыг эрс нэмэгдүүлнэ
02024-5-14 4:08