Шатахуун экспортлохыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлжээ
3 сарын 1. 17:550

Орос улсаас шатахуун экспортлохыг хориглох шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Холбогдох тогтоолыг тус улсын засгийн газар баталжээ.

“Засгийн газар гуравдугаар сарын 1-нээс шатахуун экспортлохыг түр хориглож, биржийн арилжаагаар борлуулах дизель түлшний хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Холбогдох тогтоолыг баталсан бөгөөд эл шийдвэр нь хаврын тариалалтын ажил, амралтын үе, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөгөөт засварын ажилтай холбоотойгоор эрэлт ихтэй байгаа энэ үед шатахууны зах зээлийг тогтвортой байлгахад чиглэсэн” гэж Оросын Засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна.

Шатахууны экспортын хязгаарлалт наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Гэхдээ энэхүү хориг нь олон улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн хүрээнд нийлүүлэх түлш шатахуун, түүний дотор Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад нийлүүлэх шатахуун, түүнчлэн иргэдийн хувийн хэрэгцээндээ зориулан авч гарч буй шатахуун, олон улсын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулан экспортлох түлшинд хамаарахгүй.

Мөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн хөрөнгийн биржээр дизель түлш борлуулах хувь хэмжээг 12.5-аас 16 хувь болгож нэмэгдүүлнэ. "Ингэснээр хөрөнгийн биржээр санал болгож буй түлшний нийлүүлэлтийн баталгаат хэмжээг нэмэгдүүлэх, өрсөлдөөний нөхцөлөөр байгуулж буй хэлцлийн эзлэх хувийг нэмэгдүүлнэ" гэж ОХУ-ын Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.


Эх сурвалж: Anadolu /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47