Dune киноны хоёрдугаар анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ
3 сарын 5. 11:570

Америкийн зохиолч Фрэнк Хербертийн шинжлэх ухааны уран зөгнөлт романаас сэдэвлэн бүтээсэн “Dune” уран сайхны киноны хоёрдугаар анги болох “Dune: Part Two” кино нээлтээ хийсэн долоо хоногтоо дэлхийн зах зээлээс 178 сая ам.долларын орлого олсноор "Box Office"-ын жагсаалтыг тэргүүллээ.

Америкийн жүжигчин Тимоти Шаламе, Зендея нар гол дүрийг нь бүтээсэн тус кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 81.5 сая ам.долларын орлого олсноор энэ онд нээлтээ хийсэн кинонуудаас эхний долоо хоногтоо хамгийн их орлого олсон кино болжээ. Харин олон улсын зах зээлээс 97 сая ам.долларын орлого олсон байна.

Хойд Америкийн үзэгчдийн 48 хувь нь Imax болон бусад өргөн дэлгэцийн форматаар үзэхийг илүүд үзсэн бөгөөд Imax форматын тасалбарын борлуулалт 18.5 саяд хүрчээ. “Franchise Entertainment Research” компанийн шинжээч Дэвид Гросс хэлэхдээ, шинжлэх ухааны уран зөгнөлт цувралын хувьд гайхалтай нээлт боллоо гэв. 2021 оны 10 дугаар сард нээлтээ хийж байсан “Dune” кино нь АНУ, Канадын кинотеатруудаас эхний долоо хоногтоо 41 сая ам.долларын орлого олж байжээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49