Энэтхэг улс Европын дөрвөн оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулжээ
3 сарын 11. 12:490

Энэтхэг улс Европын Холбооны /ЕХ/ гишүүн бус, Европын дөрвөн улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгууллаа.

Европын чөлөөт худалдааны холбоотой /EFTA/ хийсэн гэрээний дагуу Энэтхэгт 100 тэрбум долларын /77.8 тэрбум фунт стерлинг/ хөрөнгө оруулнна гэж тус улсын Худалдааны сайд мэдэгджээ. EFTA нь Норвег, Швейцар, Исланд, Лихтенштайн улсуудаас бүрддэг.

Их Британи, Энэтхэгийн хооронд сүүлийн хоёр жилийн турш чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар хэлэлцээ хийж байгаа үед дээрх мэдэгдлийг хийлээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн мэдэгдсэнээр, энэхүү чухал гэрээ нь эдийн засгийн хөгжлийг хурдасгах, залуучууддаа зориулан боломж бололцоог бий болгох бидний үүрэг амлалтыг онцолж байна гэлээ. “Бид EFTA-гийн орнуудтай харилцаагаа бэхжүүлснээр ирж буй цаг илүү их хөгжил цэцэглэлт, өсөлтийг авчрах болно” гэж тэрбээр нэмж хэлэв.

16 орчим жил үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд байгуулсан уг хэлэлцээрийн дагуу Энэтхэг улс 15 гаруй жилийн хугацаанд хөрөнгө оруулсны хариуд дээр дурдсан дөрвөн орны аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг импортын ихэнх татвараас чөлөөлөх юм. Хөрөнгө оруулалтыг эм зүй, машин механизм, үйлдвэрлэл зэрэг олон салбарт хийхээр төлөвлөж байна.

“Энэхүү хэлэлцээр нь зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулж, гаалийн журмыг хялбарчилж, Энэтхэг болон EFTA-гийн бизнес эрхлэгчдэд тус тусын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг хялбаршуулна” гэж EFTA-гийн мэдэгдэлд дурджээ. Одоо Энэтхэг болон EFTA-гийн дөрвөн орон гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд соёрхон батлах шаардлагатай. Швейцар улс ирэх жил гэхэд батлахаар төлөвлөж байна.

Энэ онд Энэтхэгт бүх нийтийн сонгууль болох бөгөөд Н.Моди гурав дахь удаагаа засгийн эрхэнд гарахыг эрмэлзэж байгаа юм. Сүүлийн хоёр жилд Энэтхэг улс нь Австрали, АНЭУ-тай худалдааны гэрээ байгуулсан билээ. Энэтхэг улстай сонгууль болохоос өмнө чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах боломжтой хэдий ч энэ нь “хүндрэлтэй” байж магадгүй гэж Их Британийн Худалдааны сайд Кеми Баденоч өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08