Натали Портман, Бенжамен Мильпье нар 11 жилийн хамтын амьдралдаа цэг тавьжээ
3 сарын 12. 3:350

Холливудын од Натали Портман (42) болон Францын бүжиг дэглээч Бенжамен Мильпье (46) нар 11 жилийн хамтын амьдралаа эцэс болгохоор шийджээ. Учир нь Мильпьегийн нууц амрагийн явдал олон нийтийн сонорт хүрээд хэдийн нэг жилийн нүүрийг үзээд байгаа билээ.

Портманы хэвлэлийн төлөөлөгч орон нутгийн цагаар 8-ны өдөр хэлэхдээ “Портман өнгөрсөн оны 7-р сард Францад гэр бүл цуцлуулах өргөдлөө өгсөн бөгөөд энэ оны 2-р сард энэхүү асуудал эцэслэн шийдэгдсэн” хэмээн цохон тэмдэглэснийг NBC News зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.

Тэд 2010 онд нээлтээ хийсэн "Хар хун" кинонд ажиллаж байхдаа танилцаж дотноссон бөгөөд Портман гол дүрийн жүжигчин байсан бол Мильпье бүжиг дэглээчээр ажиллаж байсан юм. 2012 оны наймдугаар сард гэрлэсэн хосууд 12 настай хүү Алеф болон 7 настай охин Амалиа нарын хамт Францад амьдардаг байжээ. Өнгөрсөн жил Мильпье нэгэн бүсгүйтэй амрагийн харьцаатай болох нь ил болсноор хосуудын харилцаанд ан цав үүссэн байна. Тухайн үед Францын орон нутгийн хэвлэлүүд Мильпье цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Камилла Этьентэй (25) амрагийн холбоотой болсон талаар шуугиж байв.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
0
0
6
7
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01