АНУ -ын ЗГ тагнуулын хиймэл дагуулын сүлжээг бий болгохоор SpaceX-тэй 1.8 тэрбум долларын гэрээ байгуулжээ
3 сарын 19. 3:430

Ройтерс агентлаг орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлснээр, Илон Маск тэргүүтэй Америкийн сансар судлалын SpaceX компани АНУ-ын засгийн газрын агентлагтай байгуулсан 1.8 тэрбум ам.доллароор хэмжигдэх нууц гэрээний үндсэн дээр тагнуулын хиймэл дагуулын сүлжээг бий болгохоор зорьж буй талаар онцолжээ.

Тус агентлаг энэ талаар сайн мэддэг таван эх сурвалжаас энэхүү мэдээллийг баталгаажуулж авсан гэж мэдэгдсэн байна.

Эдгээр эх сурвалжийн мэдээлснээр SpaceX болон АНУ-ын Үндэсний тагнуулын алба 2021 онд 1.8 тэрбум ам.долларын гэрээ байгуулж тус компанийн цэргийн хиймэл дагуулын үйлчилгээний "Starshield" хэлтэс тухайн төслийг хариуцан ажиллаж байгаа болохыг мэдэгдсэн байна.

АНУ-ын өдөр тутмын Wall Street Journal сонин ч өнгөрсөн сард олж авсан баримт материалд үндэслэн SpaceX 2021 онд АНУ-ын засгийн газартай 1.8 тэрбум ам.долларын нууц гэрээ байгуулсан гэж мэдээлж байсан билээ.

Гэхдээ тус мэдээнд гэрээлэгч талуудын талаар болон гэрээний агуулгын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Үндэсний тагнуулын алба болон SpaceX компанийн хэрэгжүүлж буй тагнуулын хиймэл дагуулын сүлжээг бий болгох энэхүү төсөл амжилттай болсон тохиолдолд АНУ-ын засгийн газар болон арми дэлхийн хаана ч байгаа байг маш хурдан илрүүлэхээс гадна түүнд хариу арга хэмжээ авах чадвараа ихээхэн нэмэгдүүлэх болно хэмээн Ройтерс агентлаг тайлбарлав.

Тэрчлэн энэхүү сүлжээ нь зураг боловсруулах мэдрэгч бүхий том оврын хиймэл дагуулууд болон олон тооны реле хиймэл дагуулаас бүрдэх ба реле хиймэл дагуулууд нь хиймэл дагуул хоорондын лазерыг ашигладаг сүлжээгээр дамжуулан төрөл бүрийн мэдээлэл, зургийн өгөгдлийг дамжуулах системийг бий болгоно гэж тус мэдээнд дурдсан байна.

Нэгэн эх сурвалж уг сүлжээний чадамжийн талаар “Үүнээс хэн ч нуугдаж үл чадна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Гурван эх сурвалжийн мэдээлснээр, уг төслийн хүрээнд 2020 оноос хойш арав гаруй хиймэл дагуулыг SpaceX-ийн “Falcon 9” хөлгөөр хөөргөөд байгаа боловч яг хэзээнээс онлайнаар ашиглах боломжтой болохыг Ройтерс агентлаг тодруулж чадаагүй байна.

Түүнчлэн SpaceX компани нь АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны харьяа Сансрын хүчинд “Starshield” үйлчилгээг үзүүлэх 70 сая ам.долларын өртөгтэй гэрээ байгуулсан билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
152024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
12024-5-10 14:51
644696