Финландын их сургуулиудыг төгсөгчдөд байнга оршин суух зөвшөөрөл олгоно
3 сарын 19. 11:450

Финландын их дээд сургуулиудыг төгссөн гадаадын бүх иргэнд байнга оршин суух зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа тухай тус улсын Засгийн газрын тэргүүн Петтери Орпо мэдэгджээ.

Финландын цагаачлалын албаны мэдээллээр, өнгөрсөн онд 6 281 хүн сургуульд сурахын тулд тус улсад оршин суух хугацаагаа сунгах хүсэлт гаргасан нь нийт хүсэлт гаргасан хүмүүсийн дотор хамгийн их хувийг эзэлсэн байна.

"Гадаадын оюутнуудын ихэнх нь сургуулиа төгсөөд Финландаас явж байна. Их сургуулиа төгссөн, хэлний чадвар сайтай хүмүүст байнга оршин суух боломжийг олгох хуулийн төслийг ирэх намар боловсруулна" гэж П.Орпо мэдэгджээ.

Цагаачлалын байгууллагуудын төлөөлөгчидтэй хийсэн дугуй ширээний уулзалтын үеэр Ерөнхий сайд уг мэдэгдлийг хийжээ. Уулзалтаар эрх тэгш байдал, ялгаварлан гадуурхахтай тэмцэх асуудлыг хэлэлцсэн байна.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49