Босни-Херцеговиныг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцжээ
3 сарын 22. 15:260

Пүрэв гарагт Европын удирдагчид Босни-Херцеговин улсыг Европын Холбоонд /ЕХ/ элсүүлэх асуудлаарх хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцлоо. Гэхдээ Балканы хойгийн тус улс илүү чухал шинэчлэлүүдийг хэрэгжүүлсний дараа хэлэлцээ эхэлнэ гэдгийг онцолжээ.

Өнгөрсөн долоо хоногт ЕХ-ны гүйцэтгэх байгууллага болох Европын Комисс 3.2 сая хүн амтай тус улсад үндэстэн ястны хуваагдал их байгаа хэдий ч хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсоны дараа Брюссель хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр 27 удирдагч дээрх шийдвэрийг гаргалаа.

“Европын Зөвлөл дөнгөж сая Босни-Херцеговиныг элсүүлэх тухай хэлэлцээг эхлүүлэхээр шийдлээ. Баяр хүргэе!” гэж Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель мэдэгджээ. Түүнчлэн тус улс ЕХ-нд нэгдэхээс өмнө маш их зүйлийг хийх шаардлагатай байгааг сануулсан байна. “Одоо үргэлжлүүлэн шаргуу ажиллах хэрэгтэй, ингэснээр Босни-Герцеговин улс ард түмнийхээ хүсэж байгаачлан тогтвортойгоор урагшлах болно” гэж тэрбээр хэллээ.

Дээд хэмжээний уулзалтын дүгнэлтэд удирдагчид Босни-Херцеговин улс эдийн засаг, шүүх, улс төрийн шинэчлэл, мөн авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх талаар илүү их хүчин чармайлт гаргах зэрэг Комиссоос гаргасан “холбогдох бүх алхмыг” үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.


Эх сурвалж: France24 /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47