Мбаппе ЕАШТ-ээс өмнө эцсийн шийдвэрээ гаргана
3 сарын 25. 12:060

Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе аль клубт тоглох вэ гэдгээ Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнө шийдэхээ мэдэгджээ.

ЕАШТ зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 14-ны хооронд Герман улсад болно.

Мбаппе “Миний ирээдүй ЕАШТ-ээс өмнө шийдэгдэнэ гэж бодож байна” хэмээн ярьсныг спортын сэтгүүлч Фабрицио Романо өөрийн X хуудсанд дамжуулжээ.

К.Мбаппе энэ улирлын төгсгөлд "Пари Сен-Жермен" клубээс явахаар шийдсэн тухай спортын мэдээний RMC Sport агентлаг урьд нь мэдээлсэн бөгөөд тэрбээр шийдвэрийнхээ талаар клубийн ерөнхийлөгчид мэдэгдсэн гэдгийг дурдаж байсан юм. Мбаппе мөн “Реал Мадрид” клубтэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулах гэж байгаа талаараа ярьжээ. Тэрбээр 2024 оны зун тус багт чөлөөт агентын хувиар шилжих бөгөөд 2028/29 оны улирлыг дуустал гэрээ байгуулах аж.

Өдгөө 25 настай Мбаппе 2018 оноос хойш “ПСЖ” багт тоглож байгаа бөгөөд багийнхаа бүрэлдэхүүнд Францын таван удаагийн аварга, улсын цом, супер цомын гурван удаагийн аварга болж, Францын лигийн цомыг хоёр удаа хүртсэн юм. Мөн Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-д түрүүлж, 2022 онд Катарт болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ.


Эх сурвалж: AP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47