Туркийн төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн ч инфляц өсөж, 68.5 хувьд хүрчээ
4 сарын 4. 18:440

Лхагва гарагт Турк улсын Статистикийн институтийн тайланд үзүүлснээр гуравдугаар сард тус улс дахь инфляц 68.5 хувьд хүрч өсжээ.

Тус улсын хувьд эрчимтэй өсөж буй инфляцтай тэмцэхээр өнгөрөгч сарын сүүлээр бодлогын хүүгээ 45 бүхлээс 50 хувьд хүргэсэн юм. Харамсалтай нь төв банкны эл арга хэмжээ нь төдийлөн үр дүнтэй байсангүй бололтой.

Шинжээчид хийгээд эдийн засагчдын тайлбарлаж байгаагаар тус улсад инфляц тийн эрчимтэй өсөх болсонд нөлөөлсөн гол хүчин зүйл нь засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой гэсэн юм. Тодруулбал, нэгдүгээр сард шийдвэрлэснээр тус улс дахь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 17,002 лира болсон бөгөөд энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад даруй 100 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Тийнхүү шинжээчдийн хэлж байгаагаар тус улс дахь инфляц ийм өндөр байгаагаас үүдэн цаашид ч төв банкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх байх хэмээн таамагласан байна.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07