Леброн Жеймсийн хүү НБА-гийн драфтад нэрээ өгчээ
4 сарын 8. 11:171

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (НБА) дөрвөн удаагийн аварга Леброн Жэймсийн хүү Бронни Жэймс тус холбооны 2024 оны драфтад нэрээ өгөхөөр шийджээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн инстаграм хуудсанд мэдэгдсэн байна.

Өнгөрсөн он миний хувьд уналт, босолттой жил байсан хэдий ч эр хүн, оюутан, тамирчин хүний хувьд өсөж дэвжихэд минь нөлөөлсөн. Би коллежид суралцах эрхээ хадгалан НБА-гийн драфтад оролцохоор шийдлээ. Оюутан болсон анхны жилээ гайхалтай өнгөрүүлсэн Өмнөд Калифорнийн их сургуульд баярлалаа. Үргэлж дэмждэг гэр бүл, найз нөхөд, эмч, дасгалжуулагч, шүтэн бишрэгчдэдээ баярлалаа" гэж Бронни Жеймс бичжээ. Леброн Жэймс хүүтэйгээ нэг багт тоглохыг мөрөөддөг гэдгээ өмнө нь нэг бус удаа хэлж байсан юм.

2023 оны долоодугаар сард Бронни Жэймс бэлтгэлийн үеэр зүрх нь зогсож, эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэрбээр өнгөрсөн 11 дүгээр сард карьераа үргэлжлүүлэх зөвшөөрөл авчээ.

Өдгөө 19 настай Бронни Жэймс өмнө нь Сьерра-Каньоны ахлах сургуулийн багт тоглож байсан юм. Өмнөд Калифорнийн их сургуулийн төлөө 25 тоглолтод оролцохдоо дунджаар 4.8 оноо авсан бол самбараас бөмбөг авсан дундаж оноо нь 2.8, оновчтой дамжуулсан дундаж оноо нь 2.1 байна.


Эх сурвалж: Daily Sports /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Амжилт хүсье
66.181.161.185
   /
4 сарын 17. 12:15

Би ч гэсэн нба ийн драпдад орохьг хүсдэг бронни жэймс амжилт хүсье

Онцлох мэдээ
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11