Канад: Хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд 2.4 тэрбум канад доллар зарцуулна
4 сарын 9. 5:070

Канад улс хиймэл оюун ухааны технологийн хөгжилд 2.4 тэрбум канад долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа орон нутгийн цагаар 7-ны өдөр зарлав.

Ройтерс, Блүүмберг зэрэг агентлагуудын мэдээлснээр Канадын ерөнхий сайд Жастин Трюдо мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ, хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дараа жилийн төсөвт багтаана гэж цохон тэмдэглэсэн байна.

Ерөнхий сайд Трюдо хиймэл оюун ухааны судалгаанд зориулан тооцоолох хүчин чадал болон техникийн дэд бүтцийг сайжруулахаас гадна холбогдох гарааны бизнесүүдэд зориулж 2 тэрбум канад долларыг олгохоор төлөвлөж байгаагаа тайлбарлав.

Харин үлдсэн төсвийг хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт хиймэл оюун ухааны хэрэглээг өргөжүүлэхэд зарцуулна гэж тэрээр нэмж дурдсан байна.

Хиймэл оюун ухааны технологид зориулж буй энэхүү хөрөнгө оруулалтын зорилго нь залуучуудыг өндөр цалинтай ажлын байраар хангахын зэрэгцээ үндэсний эдийн засгийн бүтээмж, өсөлтийг түргэтгэх явдал гэдгийг ерөнхий сайд Трюдо онцоллоо.

Канадын засгийн газар 2024-2025 оны санхүүгийн жилийн төсвөө 16-ны өдөр конгресст өргөн барихаар төлөвлөж буй аж.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Р.Левандовски “Барселона”-д үлдэнэ
02024-5-14 22:57
Нууц хэлэлцээнд ашиглах синхрон орчуулгын систем бүтээжээ
02024-5-14 19:48
III Чарльз хүүдээ цэргийн цол олгожээ
02024-5-14 19:11
В.Путин Хятад улсад айлчилна
02024-5-14 18:49
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ
02024-5-14 18:44
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуульд Ж.Байден гарын үсэг зуржээ
02024-5-14 13:46
Мелинда Гейтс “Гейтсийн сан”-аас гарна
02024-5-14 13:29
К.Мбаппе зодоон хийсэн гэх мэдээллийг няцаав
02024-5-14 13:24
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
02024-5-14 13:20
Австралийн арьсны хорт хавдрын шилдэг эмч нарын нэг өөрөө хорт хавдраас ангижирч чаджээ
02024-5-14 13:16