С.Харрис Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд боллоо
4 сарын 10. 11:021

Ирландын хууль тогтоогч Саймон Харрис мягмар гарагт болсон парламентын санал хураалтын дүнгээр Ерөнхий сайдаар томилогдлоо. Өдгөө 37 настай тэрбээр тус улсын түүхэн дэх хамгийн залуу засгийн газрын тэргүүн болж байна.

С.Харрис өнгөрсөн сард гэнэт огцрохоо мэдэгдсэн Лео Варадкараас Ирландын гурван намын эвслийн засгийн газрын тэргүүний халааг авч байна. Л.Варадкарын засгийн газарт Дээд боловсролын сайдаар ажиллаж байсан С.Харрис барууны төвч үзэл баримталтай “Фине Гэл” намын даргын албан тушаалд өрсөлдсөн цорын ганц нэр дэвшигч байв.

Ирландын парламентын доод танхим болох Дойл дахь хууль тогтоогчид 88-69 саналын харьцаагаар С.Харрисыг Ерөнхий сайдаар батламжиллаа. Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс Дублин хот дахь ерөнхийлөгчийн өргөөнд болсон ёслолын үеэр засгийн газрын шинэ тэргүүнийг албан тушаалд нь томилсон байна.

С.Харрис 24 настайдаа парламентад сонгогдсон бөгөөд олон нийтийн сүлжээг идэвхтэй ашиглан мэдээлэл дамжуулдаг байсан тул түүнийг “ТикТок ерөнхий сайд” хэмээн хочилдог байжээ. Тэрбээр эрүүл мэндийн үйлчилгээ дутагдалтай байгаа, орон сууцны үнэ өссөн, “Фине Гэл” намын хууль тогтоогчид бөөнөөрөө парламентаас гарсан гэх мэт сорилтуудтай тулгарч байгаа юм.

“Өнөөдөр надад хүлээлгэсэн итгэлийг биелүүлэхийн тулд миний бие чадах бүхнээ хийхээ амлаж байна. Ерөнхий сайдын хувиар би нийгмийн амьдралд шинэ санаа, шинэ эрч хүч, шинэ энэрэх сэтгэлийг авчрахыг хүсч байна” гэж С.Харрис хэлжээ.

Л.Варадкар 38 настайдаа хамгийн залуу Ерөнхий сайд болж байсан бөгөөд Ирландын ижил хүйстэн гэдгээ зарласан анхны ерөнхий сайд байсан юм. Ээж нь ирланд, аав нь энэтхэг гаралтай тэрбээр Ирландын хоёр үндэстнээс гаралтай анхны ерөнхий сайд байв. Өдгөө 45 настай Л.Варадкар 2017-2020 оны хооронд, мөн 2022 оны 12 дугаар сараас хойш Ерөнхий сайдын албыг хашсан юм. Тэрбээр даваа гарагт Ерөнхийлөгчид огцрох өргөдлөө өгчээ.

Л.Варадкар мягмар гарагт Дойл-ын гишүүдэд хандан хэлсэн үгэндээ, түүний улс төрд өнгөрүүлсэн цаг хугацаа амьдралынх нь “хамгийн бахархалтай, үр бүтээлтэй үе” байсныг онцлоод, харин өнөөдөр бол манай намын хувьд шинэ эрин үе, миний амьдралын шинэ хуудас, хамтарсан Засгийн газрын шинэ үе эхэлж байна гэлээ.

С.Харрис 2025 оны гуравдугаар сард болох сонгууль хүртэл “Фине Гэл”, “Фианна Файл”, Ногоон намын эвслийн засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Харин сөрөг хүчний намууд мэдэгдэхдээ, товлосон хугацаанаас өмнө сонгуулийг явуулах нь зүйтэй хэмээн олон нийт үзэж байгааг дурджээ.


Эх сурвалж: AP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
nobody
45.117.35.4
   /
4 сарын 10. 12:58

Mf looks 50 atleast

Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41