ХАМАС-ын удирдагчийн гурван хүү Израилын цохилтод өртөн амиа алджээ
4 сарын 11. 12:300

Израилын агаарын довтолгооны улмаас Газын зурваст ХАМАС бүлэглэлийн улс төрийн товчооны дарга Исмаил Ханиягийн гурван хүү амь үрэгджээ. Энэ мэдээллийг Израилын батлан хамгаалах хүчин баталсан байна.

Хания Аль-Жазира телевизэд утсаар ярилцлага өгөхдөө, түүний гурван хүү дайны үеэр Газын зурваст байсан бөгөөд лхагва гарагт буюу өчигдөр Газын зурвасын хойд хэсэгт амьдардаг төрөл садныдаа очсон байсан гэж мэдэгджээ

Газа хотын баруун хэсэгт байрлах дүрвэгсдийн хуаранд өгсөн цохилтын үеэр Хазем, Амир, Мухаммед Исмаил гэсэн Ханиягийн гурван хүү болон хоёр ач зээ нь амь үрэгдсэн тухай мэдээлэл цацагдсаны дараа Хания мэдэгдэл хийсэн байна.

Амиа алдсан хүмүүс бүгд ХАМАС-ын зэвсэгт жигүүрийн гишүүд байсан гэж Израилын Батлан хамгаалах хүчнийхэн мэдэгджээ. “Израилын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд Газын зурвасын төв хэсэгт террорист ажиллагаа явуулж байсан ХАМАС бүлэглэлийн гурван гишүүнийг устгав. Тэд бол ХАМАС-ын улс төрийн товчооны дарга Исмаил Ханиягийн хөвгүүд гэдгийг баталж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Ханиягийн өөр нэгэн хүү нь хоёрдугаар сард, ах, зээ хоёр нь 10 дугаар сард, ач хүү нь 11 дүгээр сард алагдсан гэх мэдээлэл бий.

Хания хүүхдүүд, ач зээ нараа “тарчлан зовогсод” гэж нэрлээд тэдний үхэл ХАМАС-ын байр суурийг өөрчлөхгүй гэж мэдэгджээ. “Бидний тавьсан шаардлага маш тодорхой бөгөөд бид ямар ч буулт хийхгүй. Хэрэв дайснууд хэлэлцээний дундуур, манай хөдөлгөөнийхөн хариу илгээхээс өмнө миний хөвгүүд рүү довтолсон нь биднийг байр сууриа өөрчлөхөд хүргэнэ гэж бодож байгаа бол эндүүрч байна" гэж Хания Аль-Жазира-д ярилцлага өгөхдөө хэлээд "Миний хөвгүүдийн цус манай ард түмний цустай адил үнэ цэнтэй" гэж нэмж хэлсэн байна.

Газын зурваст дайны галыг бүрмөсөн зогсоох, Израилын цэргүүдийг бүрэн гаргах, дайжиж дүрвэсэн палестинчуудыг буцаах гэсэн анхны шаардлагуудаа ХАМАС хөдөлгөөн үргэлжлүүлэн тавьсаар байна.

Харин Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тус бүлэглэлийг устгаж, барьцаалагдсан иргэдээ суллах хүртэл байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байгаа юм. Израилын тал өмнө нь "цаашдын ажиллагаанд бэлтгэхээр” Газын зурвасын өмнөд хэсгээс цэргээ татан авснаа мэдэгдсэн боловч тус зурваст цэргийн ажиллагаа явуулсаар байна.

Олон улсын зуучлагчид дахин гал зогсоох шинэ хэлэлцээр байгуулахаар идэвхтэй ажиллаж буй энэ үед Исмаил Ханиягийн хөвгүүд, ач зээ нар амь үрэгдлээ. Энэ явдал одоогоор үргэлжилсээр буй хэлэлцээнд хэрхэн нөлөөлөхийг хэлэхэд хэцүү хэмээн шинжээчид дүгнэж байна.

Израилын онц байдлын засгийн газрын сайд, Батлан хамгаалахын сайд асан Бенни Ганц өмнө нь мэдэгдэхдээ, ХАМАС бүлэглэл цэргийн хувьд аль хэдийн ялагдал хүлээсэн хэдий ч тус бүлэглэлийг бүрмөсөн ялахад маш хол байна гэжээ.

Израилын эрх баригчид Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа гэдгийг тэрбээр баталсан байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01