Үзэсгэлэнт Хеленийг дүрсэлсэн ханын зургийг Помпейгоос олжээ
4 сарын 12. 15:280

МЭ-ий 79 онд Везуви галт уулын дэлбэрэх үеэр сүйрсэн эртний Ромын Помпей хотын балгасан дотроос урлагийн гайхамшигтай бүтээлүүд олджээ.

Археологичдын хэлснээр, эдгээр ханын зураг бол өмнө нь энэхүү газраас олдож байсан бүтээлүүдээс хамгийн хосгүй гайхалтай нь ажээ.

Хүлээн авалтын танхимын өндөр ханан дээр Үзэсгэлэнт Хелен (Тройн Хелен) гэх зэрэг Грекийн домогт гардаг баатруудыг дүрсэлсэн байна. Уг танхимын мозайк шал нь маш сайн хадгалагдан үлдсэн байсан бөгөөд сая гаруй цагаан шигтгээгээр чимэглэжээ.

Эртний хотын гуравны нэгийнх нь талбайг галт уулын нуранги, үнс нурамнаас цэвэрлээгүй байна. Одоогийн малтлага нь сүүлийн хэдэн арван жилд хийсэн малтлагуудаас хамгийн өргөн цар хүрээтэй нь бөгөөд Помпей хот бол Ромын эзэнт гүрний соёл, тэнд амьдарч байсан хүмүүсийн ахуй амьдралын талаарх мэдээллийн гол эх сурвалж гэдгийг дахин нэг удаа баталлаа.

Помпейн археологийн цэцэрлэгт хүрээлэнгийн (ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар) захирал Габриэль Цухтригель ВВС-гийн сурвалжлагчид "харанхуй өрөө" - тэй танилцах онцгой боломжийг олгожээ.

Нар жаргасны дараа хүлээн авалтын танхимыг гэрэлтүүлж байсан тосон дэнгийн тортогийг нуухын тулд ханыг хараар будсан гэж археологчид таамаглаж байна. Өрөөний гол чимэглэл нь хоёр том ханын зураг байв.

Pompeii's stunning secret is uncovered after 2,000 years: Archaeologists  are amazed to discover a 'high quality' fresco depicting Helen of Troy  during excavations at the ancient Roman city | Daily Mail Online

Тэдгээрийн нэг дээр Аполло Тройн гүнж Кассандрагийн ивээлийг олж авахыг оролдож байна. Бурхан эхэндээ Кассандрад урьдчилан харах чадварыг бэлэглэсэн боловч тэр эмэгтэй хариу бэлэг өгөхөөс татгалзсаны тул хэн ч түүний таамаглалд итгэхээргүй болгожээ.

Кассандра Үзэсгэлэнт Хеленийг Парис хулгайлсны дараа Трой үхэхийг урьдчилан харсан боловч хэн ч түүний сэрэмжлүүлгийг тоосонгүй, ингээд Тройн дайн эхэлжээ. Хелен хулгайлагдсан нь хоёр дахь ханын зургийн сэдэв юм.

Хар өнгийн ханатай найрын танхим нь жилийн өмнөөс эхэлсэн малтлагын явцад үнс нурамнаас цэвэрлэсэн сүүлчийн өрөө байжээ. Уг өрөөг "9-р бүс" гэж нэрлэдэг газраас илрүүлжээ. Энэ бол 2000 орчим жилийн өмнө Везувийн үнсэнд бүрэн булагдаж дарагдсан орон сууцны хороолол, худалдаа арилжааны төв юм.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
4
0
1
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49