Хиймэл хиртэлт үүсгэх замаар Нарыг судална
4 сарын 15. 18:520

Европын сансар судлалын агентлаг Нарыг судлах "Proba-3" хэмээх шинэ хөтөлбөрөө танилцуулжээ. Хөтөлбөрийн зорилго нь хиймэл хиртэлт үүсгэх замаар Нарыг судалж, илүү их мэдээллийг цуглуулах явдал юм.

Европын сансар судлалын агентлагийн техник хариуцсан захирал Дитмар Пилзийн хэлснээр, бамбай хэлбэртэй хоёр хиймэл дагуулыг Дэлхийгээс 60 000 км-ийн зайд хөөргөж, хиймэл хиртэлт үүсгэх ажээ. Хиймэл хиртэлт үүсгэснээр эрдэмтэд Нарны титмийг судлах боломжтой болох бөгөөд титэм бол Нарны ажиглахад хамгийн хэцүү давхаргуудын нэг юм. Титэм нь түүний доорх давхаргаас 1 сая хэмээр халуун байдаг ба нарны салхи үүсгэдэг. Нарны салхи нь дэлхийн соронзон оронтой харилцан үйлчилснээр туйлын туяа үүсгэдгээс гадна дэлхий дээрх эрчим хүчний сүлжээг ажиллагаагүй болгодог. Эрдэмтэд Нарнаас ялгарч буй энергийг хэмжиж, түүний уур амьсгалд үзүүлэх нөлөөг урьдчилан таамаглахаар төлөвлөж байна.

Хоёр жилийн хугацаанд үргэлжлэх энэхүү хөтөлбөрийн гол хиймэл дагуул нь 1.4 м өргөн, 250 кг жинтэй бөгөөд хиймэл сарны үүргийг гүйцэтгэнэ. Түүний үүрэг бол Нарыг халхалж, титмийг нь тодруулах явдал юм. Хоёр дахь нь арай хүнд хиймэл дагуул бөгөөд уг хиймэл дагуулд суурилуулсан коронограф дурангаар мэдээлэл цуглуулна. Хиймэл дагуулуудыг энэ оны есдүгээр сард Энэтхэгийн хоёр пуужингаар хөөргөх бөгөөд дараа нь Европын инженерүүдийн хяналтад шилжүүлэх ажээ.

Сансрын хөлгүүд яг нэг хэрэгсэл шиг ажиллах тул аппаратуудын хөдөлгөөнийг маш нарийвчлан тохируулах ёстой гэж Дитмар Пилз хэллээ. Өчүүхэн төдий хазайхад л амжилтгүй болох учраас синхрончлоход хиймэл дагуул хоорондын радио холбоо, лазер туяаг ашиглана.

Үүнтэй төстэй туршилтыг 1975 онд ганцхан удаа хийж байжээ. Тухайн үед Зөвлөлтийн “Союз”, Америкийн “Аполлон” хөлгүүд Нарыг хиймлээр хиртээж байв. Харин одоо хийх гэж буй шинэ туршилт нь “шинжлэх ухааны салбарт цоо шинэ эринийг нээнэ” гэж Европын сансар судлалын агентлаг онцолжээ. Тухайлбал, хамаагүй өргөн хэмжээний нислэг үйлдэх боломжтой болно.


Эх сурвалж: New Science /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01