Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
4 сарын 19. 12:121

Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ.

Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр, Актобе, Атырау мужуудад олборлолтыг түр зогсоосон бөгөөд газрын тосны олборлолт 16 мянган тонноор буурсан байна.

Өнөөдрийн байдлаар 141 цооногийн үйл ажиллагааг сэргээгээд байгаа бол 493 цооногийн олборлолт зогссон хэвээр байна. Одоо мэргэжилтнүүд усыг соруулж, хөрсөөр дүүргэх, эрчим хүчийг таслах, цооногийг битүүмжлэх зэрэг ажлуудыг хийж байна.

Казахстанд шар усны үер гуравдугаар сард эхэлсэн бөгөөд найман бүс нутагт орон нутгийн хэмжээнд онцгой байдал тогтоожээ. Энэ хугацаанд аврагчид усанд автсан бүсээс 118 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Акмола, Актобе, Костанай, Атырау, Хойд Казахстан мужуудад 5 718 хувийн байшин, 1 130 хашаа үерт автжээ. 4216 орон сууцны барилга, 2698 хашааг үерт автахаас сэргийлж, усны урсгалыг өөрчилсөн байна. Аврах ажиллагаанд 46 мянга гаруй хүн, 4 мянга гаруй техник хэрэгсэл, 16 нисэх онгоц оролцож байна.


Эх сурвалж: Kazinform /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY
102.88.83.119
   /
4 сарын 19. 15:55

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43