Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
4 сарын 22. 14:460

Германы домогт хөлбөмбөгч Франц Беккенбауэрт хүндэтгэл үзүүлж, “Бавари Мюнхен” клубийн “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө түүний хөшөөг босгохоор шийдвэрлэсэн тухай тус клубийг дэмжигчдийн сангаас ням гарагт мэдэгджээ.

“Кайзер” буюу эзэн хаан гэдгээрээ алдаршсан агуу тоглогч, дасгалжуулагчийн дүрийг гоёмсог төрхтэйгээр хүрлээр цутгана. Түүний хөшөө Баварийн далбааны ромбо хэлбэртэй тавцан дээр сүндэрлэх болно гэж Курт Ландауэрын нэрэмжит сангаас мэдээлсэн байна.

Бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг гэгддэг Ф.Беккенбауэр энэ оны нэгдүгээр сард Зальцбург хотод таалал төгссөн бөгөөд Мюнхен хотын өмнөд дүүрэгт оршуулсан юм.

Беккенбауэр, Мюллер хоёр дахин хамтдаа

Түүний хөшөө багийн анд асан, Баварийн довтлогч Герд Мюллерийн өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн хөшөөний дэргэд байрлах ажээ. Бундеслигийн гоолын дээд амжилтыг эзэмшсээр байгаа Г.Мюллер 2021 оны наймдугаар сард 75 насандаа таалал төгссөн билээ.

Курт Ландауэрын нэрэмжит сангийн ажилтан Кристиан Кролл хэлэхдээ, Франц болон түүний анд Герд Мюллер нарын хөшөө зэрэгцэн сүндэрлэж, манай клубийн агуу түүхийг хойч үедээ түгээх болно гэлээ. Тус сан мөн “Альянц Арена”-гийн өмнө Герд Мюллерийн хөшөөг босгож байв.

Курт Ландауэрын нэрэмжит сан Ф.Беккенбауэрын хөшөө босгох төслийг 18 сар орчим хугацаанд дуусгана гэж тооцоолж байна. Уг төсөлд зориулан Баварийн хөгжөөн дэмжигчид болон фэн клубүүдээс хандив цуглуулах аян хэдийнэ эхэлжээ.

“Кайзер”-ын гайхалтай замнал

Ф.Беккенбауэр Бавари Мюнхенд анх нэрээ гаргаж, тус багийн бүрэлдэхүүнд Бундеслиг, Европын цомын тэмцээнүүдэд түрүүлж байв.

Ф.Беккенбауэрын Германы шигшээ баг дахь гайхалтай замналын үндэс суурийг Бавари клуб тавьсан бөгөөд тэрбээр дасгалжуулагч ба тоглогчийн хувиар ДАШТ-нд түрүүлж байсан юм. Ийм амжилтад гуравхан хүн хүрсэн билээ.

Ф.Беккенбауэр мөн 2006 онд Германд зохион байгуулагдсан ДАШТ-ий үеэр ашиглалтад орсон “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47