Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
4 сарын 23. 11:470

БНАСАУ-аас Япон тэнгис рүү харвасан баллистик пуужин 50 км-ийн өндөрт 250 гаруй км зайд ниссэн гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хаяши Ёшимаса сэтгүүлчдэд мэдээлжээ.

Пуужин харвасантай холбогдуулан Японы тал “Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан Умард Солонгосын талд эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн” гэдгийг Х.Ёшимаса дурдсан байна. Түүнчлэн БНАСАУ-ын харвасан пуужин Япон тэнгис дэх Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан тухай мэдээллийг баталжээ. Х.Ёшимаса мөн пуужин харвасны улмаас хохирол учирсан болон хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл гараагүй гэдгийг мэдээлсэн байна.

Умард Солонгосын тал он гарснаас хойш дөрөв дэх удаагаа баллистик пуужин харвасан нь энэ юм. Тус улс хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 2-нд баллистик пуужин харвасан бөгөөд тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд "дунд тусгалын шинэ "Хвасонпо-16Б" пуужинг амжилттай туршсан" гэж мэдээлж байв.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47