Э.Блинкен Рафахт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ
5 сарын 13. 19:400

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант нар Газын өмнөд хэсэгт орших Рафах хотод үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцсэн тухай Төрийн департаментын хэвлэлийн алба ням гарагт мэдээлэв.

Мэдээлэлд дурдсанаар, Э.Блинкен Й.Галанттай утсаар ярих үеэрээ "Израил улсын аюулгүй байдлыг хангах АНУ-ын гуйвшгүй амлалт, Палестины хэт давруу үзэлтнүүдийн ХАМАС хөдөлгөөнийг ялах хамтын зорилгоо дахин нотолжээ". Тэд мөн Газын зурвасын байдлыг, түүнчлэн барьцаалагдсан хүмүүсийг суллах талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлэлцжээ.

Э.Блинкен мөн Израилын Батлан хамгаалахын сайдад хандан "Газ дахь энгийн иргэд болон хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалах шаардлагатай байгааг" хэлээд, тусламжийг саадгүй хүргэх, тусламжийг түгээхэд үүсээд буй хүндрэлийг шийдвэрлэхийг" уриалсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын 8-нд СNN телевизэд ярилцлага өгөхдөө, Рафах хотод цэргийн ажиллагаа явуулсан тохиолдолд Израил улсад зэвсэг нийлүүлэхээ зогсооно гэдгийг мэдэгдсэн юм. Мөн энэ өдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Рафахыг тойрсон нөхцөл байдалтай холбогдуулан Израилд богино хугацаанд цэргийн тусламж үзүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа гэдгийг тодруулсан бөгөөд энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ын эрх баригчид Израилд асар хүчтэй тэсрэх бөмбөг нийлүүлэхээ түр зогсоохоор шийдвэрлэсэн тухай мэдээлсэн юм.

Рафах хотын зүүн хэсгийн хүн амыг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн гэж Израилын Батлан хамгаалах хүчин тавдугаар сарын 6-нд мэдэгдсэн бол 7-нд хотын зүүн хэсгийн зарим дүүрэгт цэргийн ажиллагаа явуулж, Египеттэй залгаа хилийн боомтыг хяналтдаа авснаа зарласан. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби өнгөрөгч баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ, Израилын эдгээр үйлдлийг Рафах руу довтолсон эсвэл тэнд хуурай замын цэргийн томоохон ажиллагаа явуулсан гэж АНУ-ын тал үзэхгүй байна гэжээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Nvidia-н гүйцэтгэх захирал: Tesla автомат жолоодлоготой автомашины салбарт хол тэргүүлж байна
02024-5-28 14:39
17  настай хүүхдүүд уснаас бичил хуванцрыг ялгах төхөөрөмжийг бүтээж, 50,000 ам.долларын шагнал хүртжээ
02024-5-28 14:09
Жилд 250.000 ам.доллароос дээш цалинтай алсын зайн ажлын байр 95 хувиар буурчээ
02024-5-28 11:48
Хоёр сарын дараа Жэйк Полтой ринг дээр учраатай байгаа Майк Тайсон яаралтай тусламж хүлээн авчээ
2024-5-28 11:30
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ
02024-5-28 8:23
НАТО-гийн зургаан орон Оросын халдлагаас сэргийлэхийн тулд “дрон ханыг” бүтээхээр төлөвлөжээ
02024-5-28 3:07
Америкчуудын 80 орчим хувь нь түргэн хоолыг тансаг хэрэглээнд тооцох болжээ
2024-5-27 21:26
Европын Төв банкны ахлах эдийн засагчийн хэлснээр тэд ирэх долоо хоногоос бодлогын хүүгээ бууруулах гэнэ
2024-5-27 20:41
Бүхээгийн ажилтнаар хамгийн олон жил ажилласан амжилтын эзэн Бетте Наш 88 насандаа таалал төгсжээ
2024-5-27 17:34
Реппер Bad Bunny, загвар өмсөгч Кендалл Женнер нар эргэн нийлсэн бололтой
2024-5-27 13:31