Квант компьютерт зориулан цэвэр цахиур гарган авах технологийг боловсруулжээ
5 сарын 13. 19:500

Австрали, Их Британийн физикчид цахиур-29 ба цахиур-30 гэсэн хоёр төрлийн цахиураас изотопын атомуудыг бараг агуулдаггүй маш цэвэр цахиур-28-ыг гарган авах аргыг нээжээ.

Ийм цахиурыг гарган авснаар удаан хугацаагаар ашиглах кубит, квант санах ойн үүрүүдийг бий болгоход нэн тохиромжтой гэж Мельбурны их сургуулийн хэвлэлийн алба мэдээлэв.

"Бидний боловсруулсан технологи нь цахиурын найдвартай квант компьютеруудыг зохион бүтээх замыг нээж өгнө. Маш цэвэр цахиур-28-ыг гарган авах аргыг нээснээр олон тооны кубитийг урт хугацаагаар ажиллуулах туршилтыг эхлүүлэх боломжтой боллоо. Ердөө 30-хан ийм санах ойн үүр бүхий машин нь орчин үеийн ямар ч суперкомпьютерээс илүү хурднаар олон асуудлыг шийдэх болно" гэж Мельбурнийн их сургуулийн профессор Дэвид Жэмисон ярилаа.

Хоорондоо харилцан үйлчлэлд ордог кубитүүдийн тоог нэмэгдүүлэх үед эдгээр санах ойн үүрийн квант төлөвийг алдагдуулж, ашиглах хугацааг нь богиносгодог санамсаргүй хөндлөнгийн саад хурдацтай нэмэгддэг бөгөөд энэ нь квант компьютерүүдийг хөгжүүлэхэд тулгарч буй гол бэрхшээлүүдийн нэг юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд эрдэмтэд алдаануудыг засдаг аргуудыг боловсруулахын зэрэгцээ удаан ашиглах кубитүүдийг бий болгохоор ажиллаж байгаа ажээ.

Кубитүүдийн ашиглалтын хугацаа нь эдгээр тооцоолох төхөөрөмжүүдийг бүтээхэд ашигладаг цахиур хэр цэвэр байхаас ихээхэн хамаардаг тул энэ нь цахиурын квант компьютерүүдийг хөгжүүлэх дээрх асуудлыг шийдвэрлэхэд саад болж байгаа ажээ. Энэ нь цахиур-28-ын атомууд нь кубитүүдийн үйл ажиллагаанд тохирох квант шинж чанартай байдагтай холбоотой бол цахиур-29 ба цахиур-30 нь эсрэгээрээ тэдний үйл ажиллагаанд багагүй саад учруулдаг байна.

Харин Их Британи, Австралийн физикчид цаг хугацаа, нөөцийг хамгийн багаар зарцуулах замаар чипийн гадаргуу дээрх дурын цэгт цахиур-28-ын атомуудын тоог нэмэгдүүлэх, цахиур-29, цахиур-30-ын эзлэх хувийг багасгах аргыг боловсруулжээ. Үүний тулд материалын гадаргууг бөөмийн хурдасгуур ашиглан хурдасгасан цахиур-28-ын ионы цацрагаар удаан хугацаанд гэрэлтүүлсэн байна.

Ийм ионууд цахиурын гадаргуутай мөргөлдөх үед эл элементийн бүх гурван изотопыг гадаргуугаас нь адил хэмжээгээр арилгаснаар материал нь цахиур-29 ба цахиур-30-ын ихэнх атомаас аажмаар цэвэрлэгддэг аж. Тухайлбал, эрдэмтэд цахиур-29-ийн эзлэх хувь 0.0002 хувиас бага ялтсуудын багцыг ийм аргаар гарган авч чаджээ. Энэ нь кубитүүдийн ашиглалтын хугацааг дөрвөн нэгжээр нэмэгдүүлж, нарийн төвөгтэй сунжирсан тооцоонуудыг хийх боломжийг олгох ажээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
2
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гэртээ ганцаараа 1 киноны байшинг 5.25 сая ам.доллароор худалдана
02024-5-28 18:49
4 настай охин чихрийн шижин өвчний улмаас амиа алдсанд ээж нь хорих ял сонсжээ
12024-5-28 16:44
Nvidia-н гүйцэтгэх захирал: Tesla автомат жолоодлоготой автомашины салбарт хол тэргүүлж байна
02024-5-28 14:39
17  настай хүүхдүүд уснаас бичил хуванцрыг ялгах төхөөрөмжийг бүтээж, 50,000 ам.долларын шагнал хүртжээ
02024-5-28 14:09
Жилд 250.000 ам.доллароос дээш цалинтай алсын зайн ажлын байр 95 хувиар буурчээ
02024-5-28 11:48
Хоёр сарын дараа Жэйк Полтой ринг дээр учраатай байгаа Майк Тайсон яаралтай тусламж хүлээн авчээ
2024-5-28 11:30
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ
02024-5-28 8:23
НАТО-гийн зургаан орон Оросын халдлагаас сэргийлэхийн тулд “дрон ханыг” бүтээхээр төлөвлөжээ
02024-5-28 3:07
Америкчуудын 80 орчим хувь нь түргэн хоолыг тансаг хэрэглээнд тооцох болжээ
2024-5-27 21:26
Европын Төв банкны ахлах эдийн засагчийн хэлснээр тэд ирэх долоо хоногоос бодлогын хүүгээ бууруулах гэнэ
2024-5-27 20:41