Ц.Баатархүү: Хувийн хэвшлийн цэцэрлэгийг дэмжинэ
2012, 8 сарын 30. 10:180

Ирэх хичээлийн жилээс эхлэн боловсролын салбарт олон шинэчлэл хийхийг салбарын сайд нь ярьж байна. Тэр шинэчлэлийн гол цөм нь хүүхэд байх юм. Тэр дундаа хүүхэд бүр рүү хандсан ганцаарчилсан сургалтын систем рүү шилжинэ гэдгийг хэлж буй. Боловсролын шинэчлэлд гарч байгаа санаачилга бүр хүүхэд рүү хандсан байх юм. Хүүхэд бүрт хичээл зааж сургах томъёоллоос илүү хүүхэд бүрийг хичээлд нь сонирхолтой болгож, хичээл хийх, ном унших хүсэлтэй, амьдралын төлөө зүтгэдэг чармайлттай болгоход тусалдаг систем рүү шилжих юм. Харин нийслэлийн удирдлагуудын зүгээс боловсролын шинэчлэлийг хэрхэн харж байгааг нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийг хариуцсан орлогч дарга Ц.Баатархүүгээс зарим асуултад хариулт авлаа.

-Ирэх хичээлийн жилд боловсролын салбарт хэрхэн ажиллах вэ?

-Ирэх жилээс сурагчдаас үнэлгээ авахаас илүү эцэг эхчүүд, багш гэсэн гурвалсан шатлалд шилжсэнээр боловсролын салбар сайжирна. Боловсролын салбарын ажил гэхээр зөвхөн сургуулийн засварын ажил, хүүхдүүдэд нэмж сургууль, цэцэрлэг барих тухай асуудлыг ойлгож болохгүй. Жил бүр засварын ажил хийдэг. Энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй. 2014, 2015, 2016 онд засвар хийх сургууль цэцэрлэгийн барих график гаргаж хөрөнгө оруулалтыг цогцоор нь хийх бодлого барихгүй бол жил бүрийн зун сургуулийн дээвэр засдаг, будаг хийдэг байдлаар хөрөнгө оруулалт хийж байна. Үүнийг хөрөнгө оруулалт, боловсролын шинэчлэл гэж ойлгож болохгүй. Боловсролын шинэчлэл гэдгийг сургалтын агуулгын шинэчлэл, үүн дотроо ерөнхий боловсролын сургуулийг удирдаж байгаа захирлуудын менежментийн ур чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой тийм шинэчлэлийг хэлнэ. Энэ жил захирлуудын сонгон шалгаруулалт нээлттэй болно. Сонгон шалгаруулалтад хамрагдаагүй хүнийг захирал болгохгүй. Тухайн бүсэд байгаа эцэг эх, тухайн сургуулийн багш нарын санал асуулга, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргадаг болно. ЕБС-д хүүхэд тал бүрийн төлөвшил олж авах ёстой. Зөвхөн нэг хичээлийг давамгайлан сурч хоорондоо уралдахаас илүү, би юу чаддаг юм бэ, би юунд дуртай вэ гэдгээ олж, өөрийгөө таньж мэддэг чиглэлийг сургалтын программд санал болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02