Оскарын шагналт залуу уран бүтээлч Билли Айлишийг танихгүй хүн цөөхөн. Түүний хувьд саяхан Coachella хөгжмийн наадмаар дуучин Лана Дель Рейн хамтаар үзэгчдийнхээ өмнө гараад амжсан......
Мягмар гарагт Oracle компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон эрхмийн мэдэгдсэнээр тэд компанийнхаа төв оффисыг Техас мужийн Остин хотоос Теннесси мужийн Нэшвилл хот руу нүүлгэх болсон гэжээ......
BYD компани дөрвөн жилийн дараа анх удаа зохион байгуулагдах гэж буй “Бээжингийн авто шоу 2024”-ийн үеэр "Denza Z9 GT" гэх седан ангиллын тансаг зэрэглэлийн анхны цахилгаан автомашинаа танилцуулахаар төлөвлөж байгаа талаар Reuters агентлаг орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлэв......
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа 2030 он гэхэд Хан мөрөн дээр оффис, зочид буудал байгуулж, усан спортын байгууламжуудыг бий болгохоор төлөвлөж байгаа тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ......
АНУ-ын хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын зүгээс TиkTok нийгмийн сүлжээний талаар явуулж буй үйл ажиллагаа нь тус улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажсан үг хэлэх эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй бөгөөд уг асуудлыг шүүхээр хэлэлцэж магадгүй байна......
Энэ онд дэлхийн цахилгаан автомашины борлуулалт 20 гаруй хувиар нэмэгдэж, 17 саяд хүрнэ гэх таамаглалыг дэвшүүлжээ. Хэдийгээр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Америкийн Тесла компани зах зээлийн таамаглалаас доогуур гүйцэтгэлтэй байсан ч Хятад улс ирээдүйд цахилгаан автомашины борлуулалтаараа тэргүүлнэ хэмээн таамагласан байна......
Apple компани ирэх сарын 7-ны өдөр цахим хэлбэрээр тусгай арга хэмжээ зохион байгуулахаа мэдэгдлээ......
Мягмар гарагт ОХУ Батлан хамгаалахын сайд Сергей Шойгунхаа шадар сайд болох Тимур Ивановыг авлигын хэргээр саатуулжээ. Энэ талаар тус улсын тагнуулын албанаас мэдэгдсэн байна......
Дэлхийн улс орнууд цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тэр дундаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад илүү нягт хамтран ажиллана гэдэгт АНУ-ын сансар судлалын агентлаг /НАСА/ найдаж байгааг тус агентлагийн тэргүүн Билл Нельсон мягмар гарагт мэдэгдлээ......
Дөрөвдүгээр сарын эхээр Сарны Шиоли тогоонд нар жаргахтай зэрэгцэн дахин унтаа горимд орсон Японы “SLIM” буугч төхөөрөмж Сарны гурав дахь шөнийг “тэсэж” өнгөрүүлсэн тухай тус улсын сансар судлалын агентлаг (JAXA) мэдээлэв......
Украины Гадаад хэргийн яам гадаадад амьдарч буй цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг мягмар гаргаас буюу өнөөдрөөс тавдугаар сарын 18-ныг хүртэл зогсоожээ......
Олимпын нээлт болоход 100 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед Парисын “Шарль-де-Голль” нисэх онгоцны буудлын I терминалд аварга том хэмжээтэй Олимпын цагирагуудыг мягмар гарагт байрлуулжээ......
Израилын Батлан хамгаалах Хүчнээс нийтэлсэн бичлэгээс үзвэл мягмар гарагт Израилын талаас Ливан улсын өмнөд хэсгийг онилсон агаарын довтолгоонд Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн амиа алджээ......
Польшийн иргэний агаарын тээврийн нисгэгч эрийн бүхээгийн ажилтан найз бүсгүйдээ тавьсан гэрлэх саналын бичлэг цахим орчинд ихээхэн хандалт авч байна......
Тайланд улс “Формула-1” авто уралдааныг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Хэрвээ энэ нь биеллээ олвол алдарт нисгэгч Макс Верстаппен, Льюис Хэмилтон нарыг Бангкок хотын гудамжаар уралдаж байгааг “Формула-1”-ийн хөгжөөн дэмжигчид үзэх боломжтой болно......
Спорт бараа үйлдвэрлэгч Adidas, Nike компаниудын хооронд үүсээд буй маргааныг шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хурал Германд эхэлсэн тухай Zeit сонинд мэдээлжээ......
Түүний зүгээс Mini Copper, Prius, Rolls Royce, Ford F-150 pickup, G-Class, Hummer зэрэг автомашин хөлөглөдөг хүмүүс ямар харагддаг болохыг дүрслэхийг хүсэхэд хиймэл оюун ухаан түүнд эдгээр өгөгдлийг үзүүлсэн байна......
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Coachella хөгжмийн наадамд оролцож, уран бүтээлээ сонсогч дэмжигчдэдээ хүргэнэ гэдэг дуучин, уран бүтээлч хүн бүрийн л хүслийн жагсаалтад байдаг гэхэд хилсдэхгүй......
Японы автомашин үйлдвэрлэгч “Хонда” компани Канадын зүүн нутагт цахилгаан автомашины үйлдвэрээ нээнэ гэж Канадын Засгийн газрын эх сурвалж даваа гарагт “Франс-Пресс” агентлагт мэдээлжээ......
Та манай Facebook хуудсанд Like дарж нэгдээрэй