Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тэсо Пропертис ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
БАРИЛГА УГСРАЛТЫН МЕНЕЖЕР / Construction manager /

Төслийн хариуцсан инженерүүдийн өдөр тутмын болон сарын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, бүтээмжтэй үйл ажиллагааг хангах Байгууллагын чанарын бодлого, стандартыг төслийн инженерүүдэд зааварчилан зөвлөх, хангуулах Инженерийн шийдэл, сайжруулалтуудыг тухай бүрт боловсруулах, инженерүүдийн шийдэл, шийдвэрээр хангах Технологийн зааварчилгаа, ажил гүйцэтгэлийн зааварчилгаа зэрэг баримт бичгүүдийн дагуу төслийн инженерүүдийг удирдан хэрэгжилтийг хангуулах, хангах Гүйцэтгэгч байгууллагуудын ИТА хэсэгт хяналт тавих, шаардлагатай зааварчилгаа чиглүүлэгээр хангах Нийт инженерүүдийн өдөр тутмын ажилд чиглүүлэг өгөх, хяналт тавих, тайлан мэдээг авах, чиглүүлэг зааварчилгаа өгөх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах Инженерүүдийн ХЭМАБ-ын хэрэгжилтийг хангуулах

АРХИТЕКТОР

Төслийн үйл ажиллагааг зураг төслөөр тогтмол хангаж ажиллах  Ажлын зурагт тодорхой дүрслэгдээгүй болон нэмж үзүүлэх шаардлагатай барилгын хэсгүүд дээр шууд удирдлагаас даалгавар авч, гүйцэтгэлийн зураг зурах   Барилга угсралтын ажил зураг төслийн дагуу гүйцэтгэгдэж байгаа эсэх дээр тогтмол хяналт тавих, гүйцтгэх Бусад албыг зураг төсөл талаас шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах Барилгын ажлын явцад төлөвлөлтийн болон технологийн шийдлийг өөрчлөх шаардлага гарсан тохиолдолд өөрчлөлтийн ажлын даалгаврыг шууд удирдлагаас авч, өөрчлөлтийн зураг зурах

БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР

Борлуулалтын бодлого, орлогын төлөвлөлтийг хангаж ажиллах Үйлчлүүлэгч, захиалагч нарын гомдол саналд хурдан хугацаанд хариу үзүүлэх, удирдлагад тайлагнаж, шийдвэрлэх Борлуулалтын үйл явцыг удирдах, удирдах албан тушаалтанд үйл явцыг тайлагнах Үйлчилгээний стандартыг мөрдөн ажиллах Захиалагч, үйлчлүүлэгч нарт ойлголтын зөрүүгүй мэдээллийг бүрэн өгөх Үйлчилүүлэгч, захиалагч нарт байр худалдан авахтай холбоотой зөвлөгөө өгөх 

ЭДИЙН ЗАСАГЧ

Компанийн удирдлагын тайлан, санхүүгийн шинжилгээг хянах, салбаруудад зөвлөмж хүргүүлэх Сар бүр нөхцөл байдлын шинжилгээ хийн сайжруулалт, өөрчлөлтийн талаар зөвлөмж хүргүүлэх Барилгын төслийн өртгийн баталгаажуулалт, таамаглалыг хянах, салбаруудад зөвлөмж хүргүүлж санхүүгийн тайланд тусгах Өөрийн ажлын чиг үүрэгтэй хамааралтай хөндлөнгийн үнэлгээг хугацаанд нь хийх Компанийн зардлын хяналтыг хийж, бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангуулах

ИМПОРТЫН МЕНЕЖЕР /ХЯТАД ХЭЛТЭЙ/

Худалдан авалтын үндсэн чиг үүргүүддээр багаар болон бие дааж ажиллах Бүхий л ТЭМ дээр үнийн харьцуулсан судалгаа хийх, шууд болон салбарын удирдлагад танилцуулах,батлуулах,  захиалгыг цаг алдалгүй  заасан хугацаанд гэрээ хийн, төлбөр төлүүлэх Харилцагч байгууллагуудын болон бусад салбарын ажилтнуудтай ёс зүйтэй , хүндэтгэлтэй харьцах ОУ-нын чанартай ТЭМ, барилгын материал, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааны хаана хэзээ болох зэргээр мэдээллээр хангах, танилцуулах, шаардлагатай тохиолдолд үзэсгэлэнд оролцох, албанаас хамаарах орчуулагчаар хангах

КОНТЕНТ КРЕАТОР

Тэсо пропертис группийн төслүүдийн бүтээлч контент бий болгоход шаардлагатай зураг авалт, дүрс бичлэгийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, гүйцэтгүүлэхэд хяналт тавих Идэвхжүүлэлтийн ажилтай холбоотой агуулга, өнгө төрхийг бүрэн илэрхийлэхүйц бүтээлч контентийг бий болгох Байгууллагын брэндбүүк хөгжүүлэлтийн дагуу контентийн өнгө төрх, агууллагын сайжруулалтыг тасралтгүй хийж ажиллах Байгууллагын албан ёсны цахим хуудсуудад байршуулах танилцуулга, мэдээлэл бүхий контент бүтээх, мэргэжлийн түвшинд чанартай хийж гүйцэтгэх Төслийн сошиал хуудсанд байршуулах маркетингийн дэмжих контент бүтээх, мэргэжлийн түвшинд чанартай  хийж гүйцэтгэх Салбар компаниудын маркетингийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах

ЗАРДЛЫН ХЯНАЛТЫН МЕНЕЖЕР

Төслийн эхлэл болон төлөвлөлтийн үе шатанд төслийн багт төсвийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хянах, төслийн менежментийн аргачлалуудаар хангах Earned value management буюу “Төслийн олсон үнэ цэнийн менежмент”-ийг хэрэгжүүлэх, суурь зардлын хөтлөлтийг хийх, үр дүнг тайлагнах Төслийн өөрчлөлт бүр дээр зардлын шинжилгээ хийн оролцогч талуудад тайлагнах, шийдлээр хангах, төсвийн явцын өөрчлөлт, шинэчлэлтүүдийн гүйцэтгэлийг хангуулах  Төслийн багийн зардал хариуцсан ажилтнуудыг төслийн зардлын менежментийн ойлголт, мэдлэгээр хангах, ажлын гүйцэтгэлүүд дээр шалгалт хяналт хийн, зөвлөгөө зөвлөмжөөр хангах Төслийн хаалтын үе шатанд суурь зардал, төсөв зэргийг журмын дагуу хаах, архивлах, тайлагнах

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР

Машин, механизмын бүрэн бүтэл байдал, эвдрэл гэмтэл, түрээсийн бүртгэл хийж тайлагнах Төслийн ажилчдын өдөр тутмын ажлыг бүтээмжтэйгээр зохион байгуулж журамчлах өөрөөр хэлбэл тогтмол хийгддэг ажлыг цаг хугацаандаа үр дүнтэйгээр хэрэгждэг байх тогтолцоог бодлого хэм хэмжээний баримт бичгээр дамжуулан хэрэгжүүлэх Ажилтнуудын өдөр тутмын ажлыг шалгах, тайлагнуулах, гүйцэтгэлийг үнэлэх Гэнэтийн ажлуудыг хурдтай, чанартай гүйцэтггэж, үндсэн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр зохион байгуулах Төслийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг гүйцэтгэх  

ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /ЗАСАЛ/

Барилгын чиг үүрэгт ажлыг чанартай, стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавих, баримтжуулах Тухайн ажил үүргийн тодорхойлолтод заасан барилгын ажил гүйцэтгэл болон бараа материалын төсөв бодох, судалгаа болон харьцуулалт хийх Ажил гүйцэтгэл болон материал нь чанарын шаардлага хангасан эсэхийг магадалж шалгах хуудсыг баталгаажуулах Барилгын засалын ажлыг чанартай гүйцэтгэхэд дагаж мөрдөх технологийн зааварчилгаа, холбогдох баримт бичгийг боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих    Хариуцсан ажлын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг шууд удирдлагад тухай бүр мэдэгдэн шийдвэрлүүлэх

ТӨСӨВЧИН

Барилгын ажлыг чанартай, стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа эсэхэд байнга хяналт тавих Гүйцэтгэгч компаний авч байгаа материал зарцуулалтынг хянах, баримтжуулах Барилгын ажлыг цаг хугацаа алдалгүй хийлгэх, хяналт тавих, журамлах, баримтжуулах Өдөр тутмын барилгын ажлын төсөв тооцоо үнэн зөв гаргах Байгууллагын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг гүйцэтгэх захиралд мэдэгдэн шийдвэрлүүлэх

НЯГТЛАН БОДОГЧ

Салбар хоорондын тооцоог тухай бүр салбар хариуцсан нягтлан бодогчид мэдээллэж, тулгалт хийж баримтын бүрдүүлэлтийг хангах Сар бүрийн анхан шатны архивыг бэлэн болгож Ерөнхий нягтлан бодогчоор хянуулах Хариуцсан няравын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, мэргэжлийн удирдлагаар хангах, заавар зөвлөгөө өгч ажиллана Хугацаатай  үүрэгт ажлаа цаг тухай бүрд нь хугацаандаа биелүүлэх Байгууллагын соёлыг бүрдүүлж, оффисын стандартыг дагаж мөрдөх

БАРИМТ БИЧГИЙН ХЯНАЛТЫН АЖИЛТАН

Төслийн удирдлагын стандартын дагуу чанарын менежментийн баримт бичгийн бүрдлийг хангах. Төслийн чанарын менежменттэй холбогдолтой судалгаа хийх, төслийн баг болон чанарын багийг мэдээллээр ханган дэмжиж ажиллах. Алба нэгж хоорондын уялдаа холбоог хангах, төслийн удирдлагын газар болон, төслийн багийн гишүүдийг өдөр тутмын болон бусад холбогдох мэдээ мэдээллээр хангах. Төслийн инженер техникийн алба болон бусад албуудтай хамтран гүйцэтгэгч компанийн гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, мэдээллийг нэгтгэн тогтмол тайлагнах. Чанарын менежментийн автоматжуулалтын процессыг хянах, доголдлыг чанарын төлөвлөлтийн менежерээр залруулах. Зураг төслийн жагсаалтын байнгын шинэчилэлтийг хариуцан, инженерүүдийг зургийн сүүлийн хувилбараар тогтмол хангах, өөрчлөлтийн мэдээллийг цаг тутамд мэдээллэх.

ЧАНАР ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /ФАСАД/

Төслийн үйл ажиллагааг чанарын стандартын шаардлагад нийцүүлэн хянан баталгаажуулах Байгууллагын чанарын бодлого, зорилтуудын хэрэгжилтэд хяналт тавих, бусад оролцогч талуудыг тус бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Төслийн чанарын үе шатны хяналт ба баталгаажуулалт, улсын комисстой холбоотой баримт бичгийг холбогдох дүрэм журмын дагуу боловсруулах, удирдлагаар батлуулах, Барилгын ажлыг чанартай гүйцэтгэхэд дагаж мөрдөх технологийн зааварчилгаа, аргачлал, холбогдох баримт бичгийг боловсруулах, санал гаргах, хэрэгжилтэд хяналт тавих Төслийн багийн инженер, бусад ажилтнуудтай үр дүнтэй харилцааг үүсгэн чанарын менежментийг хэрэгжүүлэх Туслах инженерүүд, төслийн инженерүүдэд ажиллах арга барил, инженерингийн мэдлэгээр дэмжлэг үзүүлэх

Тэсо Групп-н салбар компаниуд

  • Тэсо Групп
  • Тэсо Пропертис ХХК
  • Тэсо Фүүдс ХХК
  • Милко ХХК
  • Айсмарк ХХК
  • Хүннү Конкрет ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Их Монголын Гудамж 601

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.