АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ
4 сарын 29. 15:470

АНУ, Хятад улсууд хиймэл оюун ухааны талаарх өндөр түвшний анхны хэлэлцээг "ойрын долоо хоногт" хийнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен баасан гарагт мэдэгджээ.

Э.Блинкений хэлснээр, талууд шинэ технологитой холбоотой эрсдэл, аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэхийн тулд хиймэл оюун ухааны асуудлаарх Америк, Хятадын засгийн газар хоорондын анхны яриа хэлэлцээг хийхээр тохиролцсон байна.

"Хиймэл оюун ухааны талаарх АНУ, БНХАУ-ын анхны хэлэлцээг ойрын долоо хоногт хийхээр тохиролцож, түүнтэй холбоотой эрсдэл, аюулгүй байдлын асуудал, тэдгээрийг хэрхэн зохицуулах талаар санал бодлоо солилцохоор тохиролцсон" гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

АНУ-ын талын зүгээс Хятадын өндөр технологитой холбоотой хязгаарлалтуудыг тогтоогоод байгаа бөгөөд Хятадын "Байтденс" компанийг "ТикТок" нийгмийн сүлжээгээ зарахгүй бол уг сүлжээг хориглоход ойртоод байгаа юм. Харин хэвлэлийн бага хурлын үеэр Э.Блинкен хэлэхдээ, хэлэлцээний үеэр "ТикТок"-той холбоотой асуудлыг хөндөөгүй гэв.

Хятадын Гадаад хэргийн яам хиймэл оюун ухааны талаар яриа хэлэлцээ хийхээр тохиролцсоныг баасан гарагт батлан мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-Хятадын харилцааг тогтворжуулж, хөгжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэх, "олон улс болон бүс нутагт тулгамдаж буй асуудлаарх" зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлэх талаар зөвшилцөлд хүрсэн гэж уг мэдэгдэлд дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19