Э.Блинкен Ойрх Дорнодыг дахин зорино
4 сарын 29. 15:541

Газын зурваст Израил-ХАМАС-ын дайн зургаан сар гаруйн өмнө эхэлснээс хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрх Дорнодыг долоо дахь удаа зорих гэж байгаа талаар Төрийн департамент бямба гарагт мэдэгдэв.

Э.Блинкен ирэх даваа гарагт буюу Хятадаас Вашингтонд ирснээсээ хойш хоёрхон хоногийн дараа Саудын Арабыг зорих ажээ. Тэрбээр Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо Дэлхийн эдийн засгийн форумын бага хуралд оролцож, Арабын орнуудын Гадаад хэргийн сайд нартай уулзана.

Э.Блинкен мягмар гарагт Израилд ирнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдээлсэн бөгөөд энэ талаар Төрийн департаментын мэдэгдэлд дурдаагүй байна.

Ойрх Дорнодод хийж буй түүний энэ удаагийн айлчлал нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон бусад өндөр албан тушаалтнуудтай Хятадад хийсэн уулзалтын дараа болж байгаа бөгөөд Газын зурваст олон зуун мянган хүн дүрвэж, хүмүүнлэгийн хямрал улам бүр дордож буй үед тохиож байна.

Барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд гал зогсоох хэлэлцээр байгуулах АНУ-ын дэмжлэгтэй хүчин чармайлт үр дүнд хүрээгүй байгаа юм. Бямба гарагт ХАМАС бүлэглэл гал зогсоох тухай Израилын шинэ саналыг хянан авч үзэж байна гэж мэдэгджээ. ХАМАС-ын төлөөлөгч уг саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Энэ сарын эхээр хийсэн хэлэлцээний хувьд зургаан долоо хоногийн хугацаатай гал зогсоох, Израилын шоронд хоригдож байгаа олон зуун палестин хоригдлыг сулласны хариуд Газын зурваст барьцаалагдаад буй 40 энгийн иргэн, өвчтэй хүмүүсийг суллах асуудалд голчлон анхаарал хандуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Цэндаюуш
   /
4 сарын 29. 20:29

энэ баас хаана л очно тэнд дайн гарч бна

Онцлох мэдээ
17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна
02024-5-22 11:37
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36