Төслийн удирдагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Барилгын төслүүдэд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэх үндсэн үүрэгтэй “Инженерийн алба”-ны үйл ажиллагааг удирдан, зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ
Инженерийн алба нь төсөл хариуцсан 4 инженер, ажил гүйцэтгэх зориулалт бүхий 12 тээврийн хэрэгсэл 28-32 гүйцэтгэлийн ажилтантай
Ажлын байранд тавигдах шаардлага
- Иргэний болон үйлдвэрлэлийн барилгын инженерийн мэргэжилтэй
- Инженерийн мэргэжил эзэмшээгүй /өөр мэргэжилтэй/ бол барилгын инженерийн хэмжээний онолын болон практик мэдлэгийг өмнө хийж гүйцэтгэж байсан ажил амьдралын туршлагаар хуримтлуулсан байж болно
- Барилгын төсөл болон ижил төрлийн ажилд дунд шатны удирдлагын түвшинд 3-5 жил ажилласан туршлагатай
- Ажлын төлөвлөлт маш сайн хийж чаддаг
- 30 орчим тооны ажилтныг удирдан чиглүүлэх хэмжээний удирдах арга барилтай
- Хүнтэй харилцах тал дээр ямар нэг зан чанар, харилцааны доголдолгүй
- Хариуцсан албаны ажилтнуудыг бүтээмжтэй, чанартай гүйцэтгэлтэй байлгаж чаддаг
- Ажил гүйцэтгэлтэй холбоотой ажлын график төлөвлөгөө, түүнтэй холбоотой төсөв, зардлын тооцооллыг хийж, ажлын тоо хэмжээ гаргах, ажлын гүйцэтгэл үнэлэх, хийсэн ажилтай холбоотой гүйцэтгэлийн акт бүрдүүлэх, ажлаа тайлагнах зэргийг төвөггүй хийж гүйцэтгэх хэмжээнд компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
- Албаны автомашинууд, багаж хэрэгсэл тэдгээрийн ашиглалт гүйцэтгэлийг хариуцна
- Хамтрагч байгууллагын инженерүүд болон төслийн инженерүүдтэй хамтран, тооцоолол хийж зарим тохиолдолд инженерийн шийдэл гаргана
- ХАБЭА-ын анхан шатны мэдлэгтэй / Сертификат шаардлагагүй манай компани нь ХАБЭА хариуцсан мэргэжлийн ажилтантай /
- Шинэ ажилтныг сургах, дадлагажуулахын тулд тодорхой хэмжээнд биеэр үлгэрлэх, заах арга барил шаардлагатай
- Маш нямбай, нягт зан чанартай
- Архи дарс огт хэрэглэдэггүй
- Хариуцсан ажлынхаа өмнө хүлээлсэн үүргээ ухамсарладлаг, хариуцлагатай
- Тогтвор суурьшилтай ажиллах зорилготой / 3-5 жил /
- 30-аас дээш насны эрэгтэй
- Хувьдаа суудлын автомашинтай
Нэмэлт мэдээлэл
- Дунд шатны удирдах албан тушаал
- Ажлын 5 өдөр хэвийн нөхцөлд ажиллана
- Өдрийн 1 болон 2-р халуун хоол, цайтай
- Хурдтай залуу хамт олонтой хамт ажиллана
- Цалингийн төсөв: 4 000 000₮ / Таны туршлага, ур чадварыг харгалзан үзэж тодорхой хэмжээнд цалинг харилцан тохиролцох боломжтой /
Санамж: Зөвхөн дээрх шаардлагыг хангасан ажил горилогч компанийн Гүйцэтгэх захиралтай 99901515 утсаар холбогдож уулзалтын цагаа шууд товлох боломжтой
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.