Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ЖИ ЭФ АЙ ХХК

ДХИС-ийн олон нийтийн бассейн
Chlorine dioxide plant
Control panel, UV plant
Drinking water treatment system
ProMinent metering pumps
Reverse osmosis plant
Metering system
Buudai hotel
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ХЯТАД ХЭЛТЭЙ БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР АЖИЛД АВНА.

2,100,000 - 2,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны тодорхойлолтын дагуу

 

Ажлын байранд тавигдах шаардлага

- Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр их сургууль төгссөн

- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

- Борлуулалт, худалдааны чиглэлээр 2 оос доошгүй жил ажилласан туршлагатай

 

Мэдлэг,чадвар:

- Харилцааны өндөр ур чадвартай (сэтгэлзүйг ойлгодог, уян хатан, эерэг хандлагатай)

- Бизнес, зах зээлийн мэдрэмжтэй

- Англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй

 

Зан төлөв:

- Үнэнч шударга

- Хариуцлагатай

- Удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай

- Идэвх, санаачлагатай, бүтээлч

- Зорилгодоо хүрэх чин эрмэлзэлтэй

- Нямбай, хувийн зохион байгуулалт, эмх цэгц сайтай

Нэмэлт мэдээлэл

 

Ажлын өдөр: Даваа-Баасан

Ажлын цаг: 9:00-18:00

Хоолны мөнгө өдөрт 10,000₮ өгдөг.

Бензин шатхууны мөнгө өгдөг.

 

 

Жи Эф Ай ХХК нь ХБНГУ-ын ProМinent болон KRONES групп мөн Испанийн FLUIDRA, Голланд улсын NIJHUISE группуудын Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг.

 

ProMinent Групп нь ус боловсруулан цэвэршүүлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Манай компани дотоодын үйлдвэрлэлийн салбар, аж ахуйн нэгжүүд болон хүн амын хэрэгцээнд ProMinent Группын тоног төхөөрөмжийг нийлүүлэн, системийн суурилуулалт, сургалт болон засвар үйлчилгээний ажлыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг.

Бид ундны ус, үйлдвэрлэлийн ус, бассейны ус болон хаягдал усыг боловсруулан цэвэршүүлэх доорх тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, угсралт суурилуулалт болон засвар үйлчилгээг хариуцан ажилладаг:

Үүнд:

  • Мембраны технологи дээр тулгуурласан ультра шүүлт
  • Урвуу осмосын төхөөрөмжүүд
  • Хэт ягаан туяаны төхөөрөмжүүд
  • Хлорын диоксид
  • Озоны төхөөрөмжүүд
  • Хлорын электролизийн аргаар усыг боловсруулан цэвэршүүлэх төхөөрөмжүүд,
  • Усны хатуулаг багасгагч төхөөрөмжүүд
  • Шүүлтүүр (элсэн, төмөр марганцын, идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр) зэрэг багтана.

Дээрх төхөөрөмжүүд нь байгаль орчинд ээлтэйгээр усыг өндөр үр дүнтэй боловсруулан цэвэршүүлнэ.

Жи Эф Ай ХХК нь дотоодын захиалагчдад ус боловсруулах тоног төхөөрөмжийн системээс гадна эдгээр тоног төхөөрөмж, системийг ажиллагаанд оруулахад зайлшгүй шаардагдах химийн бодисуудыг хамтад нь нийлүүлдэг. Усны боловсруулалт, ариутгалд химийн бодисын чанар чухал үүрэгтэй тул манай компани Герман улсаас химийн бодис нийлүүлэн ажиллаж байна.

Бидний төлөөлөн ажилладаг KRONES Групп нь ундаа, шар айрагны үйлдвэрүүдэд зориулагдсан цогц систем үйлдвэрлэдэг бөгөөд Монгол улсад хэд хэдэн төсөл хэрэгжүүлэн иж бүрэн үйлдвэрийн шугамыг нийлүүлж суурилуулсан юм. KRONES групп нь хүнсний үйлдвэрлэлд хэрэглэгддэг тос тосолгооны материал, хаяг шошгоны цавуу, ариутгал цэвэрлэгээний бодисыг үйлдвэрлэдэг юм. KRONES Групп нь өөрсдийн хэрэгжүүлсэн төслүүдийн тоног төхөөрөмж, системд өөрийн үйлдвэрийн чанарын баталгаатай химийн бодис хэрэглэхийг Монгол үйлдвэрлэгч нарт зөвлөдөг. Мөн манай компани KRONES Группын охин компани KIC KRONES компанийн Европ стандарт бүхий чанартай бүтээгдэхүүнийг дотоодын хүнсний үйлдвэрлэгч компаниудад танилцуулан, нийлүүлэн ажиллаж байна.

 

 

ЖИ ЭФ АЙ ХХК

KRONES, ProMinent, NIJHUIS, FLUIDRA болон MYRTHA

компаниудын Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч

ХУД-15, Чингисийн өргөн чөлөө-33/2

Режис Плэйс-705/706

Улаанбаатар-17011, Монгол Улс

Утас/Факс:      70113376

Гар утас:          99111288

Вэб хуудас:   

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас70113376, 99111288

Зар нийтэлсэн огноо

2024-05-01 14:39

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

ЦуглуулагчБаясах хульж ХХК
2024-05-15
Тэнгэр Плаза Худалдааны төвд КассТэнгэр ХХК
2024-05-09
МЕРЧИНДАЙЗЕР /Эфэс Интернэйшнл ХХК/Хулан Уул ХХК
2024-05-13
Гоо сайхны зөвлөхЖуулчин ХХК
2024-05-14
Худалдааны зөвлөх ажилд авнаОффис Партнер ХХК
2024-05-06
Борлуулалтын менежерЧатбот ХХК
2024-05-08
СупервайзорНаран косметикс ХХК
2024-05-13
ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧХооллоё ХХК
2024-05-20
Сүлжээ дэлгүүрийн салбар хариуцсан менежерНаран Март ХХК
2024-05-20
Борлуулалтын зөвлөх /Солонгос хэлтэй/iDO class
2024-05-02
Борлуулалтын менежерАму ХХК
2024-05-13
БАРИЛГЫН ИНЖЕНЕРМиний Дэлгүүр ХХК
2024-05-22
Худалдагч ажилд авна.Арвижих фүүдс трейд ХХК
2024-04-29
Гадаад харилцааны менежерАзи Фарма ХХК
2024-05-13
КАССЫН АЖИЛТАН /2 өдөр ажиллаад 2 өдөр амарна/Үлэмж ХХК
2024-05-21
Үйл ажиллагааны ахлах менежерАлтан Жолоо Трейд ХХК
2024-05-16
Түгээлтийн супервайзерМонголиан Стар Дистрибюшин ХХК
2024-05-21
БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРСити Палас ХХК
2024-05-15
ГОО САЙХНЫ ЗӨВЛӨХНью саппоро ХХК
2024-05-18
СупервайзорНаран косметикс ХХК
2024-05-16

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.