Даатгалын орон нутаг хариуцсан менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Орон нутгийн салбаруудын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй тогтвортой хэвийн явуулах, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, ажилтнуудыг сургаж чадавхижуулах;
- Орон нутгийн салбаруудын даатгалын хураамжийн орлогыг төлөвлөсөн хугацаанд даатгалын төрлүүдээр бүрдүүлэх, борлуулалтыг хадгалах, нэмэгдүүлэх;
- Даатгалын гэрээт баталгааны бүрэн бүтэн байдлыг хангаж, салбар тус бүрийн гэрээт баталгааны болон даатгалын хураамжийн орлогын тайлан тооцоог гаргах, баримт материалыг бүрдүүлэх, салбаруудад гарсан даатгалын тохиолдлын материал бүрдүүлэлт хийж шийдвэрлүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Санхүү, Даатгалын менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Баг удирдан зохион байгуулах, тайлагнах ур чадвартай байх
- Даатгалын салбарт 1-ээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх
- Харилцааны ур чадвартай, идэвхи санаачлагатай, багаар ажиллах чадвартай байх
- Бичиг баримт, гэрээ боловсруулах чадвартай байх
- Дүн шинжилгээ хийх, тайлагнах, шийдвэр гаргах ур чадвартай байх
- Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
- Номин Холдинг ХХК-ийн нээлттэй зарлагдсан ажлын байранд анкет илгээснээр Та Өсөн дэвших боломж, Өрсөлдөхүйц цалин урамшуулал, Тогтвортой ажлын байраар бид таныг ханган ажиллахад таатай байна.
- Та өөрийн анкетыг Zangia.mn сайтаар болон компанийн вэб хуудсанд Анкет бөглөх хэсэгт илгээх боломжтой бөгөөд бид зөвхөн ажлын байрны тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарДаатгал
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.