Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Pexar international

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Борлуулалтын менежер

3,000,000 - 4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Уул уурхай, барилга , замын компаниуд ашиглах чирэгч толгой, өөрөө буулгагч автосамосвал, суудлын автомашин зэрэг бүтээгдэхүүн борлуулна.
  2. Худалдан авагч, харилцагчдыг мэдээллээр хангаж сурталчлан таниулах, харилцаа тогтоон хамтын ажиллагааг өргөжүүлэх,
  3. Зах зээлийн судалгаа хийж, шинэ бүтээгдэхүүний нэвтрүүлэлт дээр ажиллана.
  4. Эвэнт үйл ажиллагаа зохион байгуулна.
  5. Борлуулалтын тайлан бэлдэж, удирдлагыг мэдээллээр хангах, 
  6. Борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, шинэ санал санаачилга гарган ажиллах

Хөдөө орон нутаглуу томилолтоор явах,

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Үнэнч шударга зөв хандлагатай
  • Компьютерын хэрэглээний программуудыг хэрэглээний түвшинд эзэмшсэн байх
  • Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь хурдан шуурхай биелүүлдэг
  • Автомашин техникийн мэдлэгтэй байх, энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

    Хувьдаа машинтай байвал давуу тал

Нэмэлт мэдээлэл

Компаний танилцуулга: Манай компани нь 2019 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ дахь FAW JIEFANG компаниас албан ёсны дистрибьюторын эрхээ аван, Монголдоо 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Монголын зах зээлд FAW брэндийн уул уурхайн, барилга, зам тээврийн, хүнд болон хөнгөн даацын автомашин механизм болон BESTUNE брендийн суудлын жижиг оврын автомашинуудыг худалдан борлуулж байгаа бөгөөд, харилцагчдын хүсэл сонирхолд нийцсэн өндөр чанар бүхий , тав тухтай, хүч чадалтай Монголын нөхцөлд тохирсон техникийг эх орныхоо зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна үйлдвэрийн баталгаат хугацаа, засвар үйлчилгээ болон, сэлбэг хэрэгслэлээр ханган ажиллаж байна.

FAW-н автомашины үйлдвэрийн талаар товч танилцуулга:

БНХАУ дахь FAW-ийн үйлдвэр нь БНХАУ-ын автомашины үйлдвэрлэлийн хамгийн анхдагч компани юм. 1956 оны 07 сарын 13-нд Хятадын автомашины зах зээлд хөнгөн, дунд, хүнд даацын ачааны автомашины шугамыг дэлхийн түвшний тэргүүлэх технологийг хамарсан бүтээгдэхүүнийг анхлан үйлдвэрлэсэн. 2017 онд FAW нь “ХАМГИЙН НАЙДВАРТАЙ БРЭНД”, “ ХАМГИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ХҮНД ДААЦЫН АВТОМАШИНЫ БРЭНД”, 2022 онд “ХЯТАДЫН АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭТ КОМПАНИ” гэх зэрэг олон том шагналуудыг хүртсэн. FAW нь олон улсын шинэ зах зээлд өргөжин тэлсээр, дэлхийн зах зээлд өрсөлдөж байгаа ба, дэлхийн хэмжээнд олон танигдсан, өндөр байр суурь эзэлдэг томоохон компаниудтай хамтран ажилладаг бөгөөд тэдний нэг жишээ нь бидний сайн мэдэх TOYOTA, VOLKSWAGEN, AUDI, BOSCH зэрэг компаниуд юм.Мөн  БНХАУ-н 100% төрийн өмчит компани ба өдгөө хятадын дотоодын автомашины зах зээлийн 70%-г дангаараа эзэлдэг №1 компани юм.

 

Нэмэлт мэдээлэл

Цалин урамшуулал нэмэгдэх, өсөн дэвших боломжоор ханган ажиллана. Борлуулалтын урамшуулал өндөр бөгөөд тухайн хүнээс өөрөөс нь хамаарна. Цаашлаад олон боломжуудыг нээж өгнө.

Албан ёсны дистрибьютор компанид ажиллаж, бүтээгдэхүүнийг борлуулж, Монгол Улсын тээвэр, автомашины салбарт хувь нэмрээ оруулж, салбартаа тэргүүлэгч болох нэг зорилготой хамт олонтой хамтран ажиллаж, өөрийгөө сорихыг хүсвэл бидэнд өөрийн мэдээллээ илгээгээрэй.

Ажлын байрны хангамж:

  • Ажлын дугаар, утасны төлбөр
  • Хоол, унааны мөнгө

Үндсэн цалин+ Сар бүрийн борлуулалтын Бонус

Туршилтын 2 сарын хугацаатай 
Үндсэн цалин+бонус

Утас: 8888-0660

 

Хаяг: Худ 3 хороо үйлдвэрийн баруун бүс 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас88880220, 88880660, 9656-0912

Зар нийтэлсэн огноо

2024-04-25 11:04

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Борлуулалтын менежерНүүдэлчний соёл ХХК
2024-04-23
Борлуулалтын Супервайзор (Ка суваг хариуцах)Алтан Жолоо Импекс ХХК
2024-04-21
ERP хөгжүүлэгчСаммит Компьютер Технологи ХХК
2024-04-26
БАРААНЫ МЭРГЭЖИЛТЭНМакс Групп
2024-04-12
Борлуулалтын менежерЧатбот ХХК
2024-04-15
Худалдааны зөвлөх *Эм Эн Пи Эн
2024-04-18
АГУУЛАХЫН БЭЛТГЭГЧ -GGIМонос Групп
2024-04-29
Маркетингийн менежерВивека Викториа ХХК
2024-04-16
Ээлжийн Агуулахын няравПлэй Хаус Профит ХХК
2024-04-24
ХудалдагчСүүн зайрмаг ХХК
2024-05-01
Салбар хариуцсан менежер- Завхан салбартPC mall
2024-05-02
ГАДААД ХУДАЛДААНЫ МЭРГЭЖИЛТЭН /Хятад,англи хэлтэй/Таван Богд Интернэйшнл ХХК
2024-04-30
ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ /Хөвсгөл/Таван Богд Интернэйшнл ХХК
2024-05-01
ТҮГЭЭЛТИЙН ЖОЛООЧМонголиан Стар Дистрибюшин ХХК
2024-04-30
Хүний нөөцийн менежерЛайфтроник ХХК
2024-04-26
Ахлах категори менежерБишрэлт Групп
2024-05-03
МЕРЧИНДАЙЗЕР /БАРАА ӨРӨЛТИЙН АЖИЛТАН/Тэгш дүүрэн чанар ХХК
2024-04-11
Кассын ажилтан /Яармагт/Би Ти Ай
2024-04-17
Бараа өрөлтийн ажилтанМаксимус дистрибьюшн ХХК
2024-04-09
Худалдааны төлөөлөгчШижиржин ХХК
2024-04-15

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.