Барилга, зураг төслийн инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг


1. Шинээр барих болон өргөтгөх барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, техникийн нөхцөл бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.
2. Зураг төсөл, төсөв зохиох төлөвлөгөө боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлэх, биелэлтэнд хяналт тавих, зургийн даалгавар боловсруулах, гадны зургийн байгууллагуудтай гэрээ байгуулах.
3. Бэлэн болсон зураг төсөл, төсвийг хянах, түүнд нэмэлт болон өөрчлөлт оруулах, экспертиз хийлгэх дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулна.
4. Барилгын хэлцлийн үнийг тогтоох, гүйцэтгэгч байгууллагыг сонгох, (тендер зарлаж шалгаруулах гэх мэт) гэрээ байгуулах, дүгнэх ажлыг зохион байгуулна.
5. Шинээр барих барилга байгууламжийн тэг тэнхлэг, улаан шугамыг татуулан гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх ажлыг НХГ, баазуудтай хамтран зохион байгуулна.
6. Захиалагчийн хяналт тавих
7. Барилгад шаардагдах технологийн тоног төхөөрөмжийн захиалгыг нэгтгэн гадаад захиалгад тусгах хуваарилалт хийнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага


Дээд боловсролтой, Нефть хийн барилга байгууламжийн инженер болон Иргэний ба Үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй.
- Барилгын зураг төсөл, төсвийн талаар гүнзгий мэдлэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан
- Мэргэжлийн Орос, Англи хэлний зохих мэдлэгтэй байх
- Autocad, Windows, Microsoft Office, Интернетийн болон и-мэйлийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх
- Хувийн зохион байгуулалт сайн
- Ажлаа төлөвлөх, тайлагнах, эргэж хянах дадал эзэмшсэн
- Цаг хугацаанд нь оновчтой шийдвэр гаргах чадвартай
- Асуудалд дүн шинжилгээ хийх чадвартай

Нэмэлт мэдээлэл



Бусад

Цалин Тохиролцоно

Төрөл Бүтэн цагийн

Түвшин Дээд шатны удирдлага

Салбар Газрын тос & Энерги

Холбоо барих

Хаяг Хан уул дүүрэг, АПУ ХК-ны хажууд, Капитал хаусын 3 давхарт 314 тоот

Утас 91918660; 91915401

Э-шуудан

Компаний тухай

Shunkhlai LLC "Шунхлай" ХХК нь 1993 онд байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, иргэний агаарын тээвэр, зам тээвэр, барилга зэрэг бүхий л  салбаруудын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тасралт... Илүү..


Нийтэлсэн огноо 2012-н оны 07-р сарын 24

Анкет аваx сүүлийн огноо 2012-н оны 07-р сарын 31