Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

НОГООН НИЙГЭМЛЭГ

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
http://nomadgreen.org сайтад байгаль орчны холбогдолтой шинэ бичлэг оруулна.
Бичлэгийн үгийн тооноос хамаарч нэг удаагийн бичлэг 5-10$ .
Үгийн тооноос үл харгалзан орчуулга бүр нэг сэдэвт 8$ байна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
Байгаль орчны салбарын мэдлэгтэй. Асуудлыг шийвэрлэх бодит нөхцлийг тусгасан нийтлэл болон орчуулгууд байна.
Нэмэлт мэдээлэл:
МОНГОЛЫН ЭКО ЗОХИСТОЙ ХӨГЖЛИЙН ХОЛБОО нь 9 дүгээр сарын 18нд НОГООН ЭВСЭЛ-ийн мэдээллийн танхимд 13.00 цагаас гишүүнчлэл явуулна.
БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ
“Монголын Эко Зохистой Хөгжлийн Холбоо” нь “Эко Хөгжил” клубын үйл ажиллагааг өргөтгөж, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн ба төрийн байгуллагуудыг нэгтгэн, үйл ажиллагааг уялдуулан холбож, байгалын тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлийн сөрөг нөлөөлийг багасгах зорилгоор 2010 оны 6 дугаар сарын 12 нд байгуулагдсан.
БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО
Байгаль хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах үйл ажиллагааг олон нийт, байгууллагын түвшинд оновчтой, үр дүнтэй зохион байгуулан, байгаль орчны хууль тогтоомж, түүний хэрэгжилтэнд хуульд заасан эрхийн дагуу хяналт тавьж, стратегийн өмгөөлөл хийнэ.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
• Өсвөр үе, хүүхэд залуус, иргэдэд экологийн бодит бололовсрол олгох сургалт, сурталчилгаа зохион байгуулна.
• Байгаль орчны чиглэлийн төрийн ба төрийн бус байгууллагууд болон бизнесийн байгууллагууд, иргэдийн үйл ажиллагааг холбон, олон нийтийг хамарсан байгал хамгаалал, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулна.
• Ашгийн ба ашгийн бус байгууллага, иргэдэд экологийн нөлөөллийн хөндлөнгийн хяналтыг хууль эрх зүйн хүрээнд явуулж, холбогдох байгууллагуудад танилцуулна.
• Байгал орчны чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
• “Эко-хөгжил” клубээр үйл ажиллагааны хамрах хүрээгээ өргөтгөнө.
ХОЛБОО БАРИХ




Цалин: Тохиролцоно
Төрөл: Гэрээгээр
Түвшин: Мэргэжилтэн
Салбар: Байгаль орчин

Холбоо барих:
Хаяг: Гэрлэх ёслолын ордны байр зүүн хойд хаалга. Ногоон эвсэл, мэдээллийн танхим
Утас: 976-11-98189283
Э-шуудан:
Байгууллага: МОНГОЛЫН ЭКО ЗОХИСТОЙ ХӨГЖЛИЙН ХОЛБОО

Нийтэлсэн огноо: 2010-н оны 09-р сарын 06
Анкет аваx сүүлийн огноо: 2010-н оны 09-р сарын 11