Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Хялбар хайлт

Нээлттэй ажлын байрны зарууд Ажлын байрны зарыг RSS-ээр хүлээж авах Нийт 23 ажлын байр олдлоо
Page 4798 удаа нээгдсэн
Mongolian Lecturer Center

Монголын Лектор Төв

Mongolian Lecturer Center

Монголын Лектор Төв нь 2004 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж, илтгэх урлаг, манлайлал, харилцаа, хувь хүний хөгжил, амжилтын талаар олон зуун залуус, иргэд хувь хүмүүс, байгууллагуудыг сургаж ирсэн мэргэжлийн сургалтын байгууллага юм.

Манай сургалтуудын онцлог нь:

- Дэлхийн түвшний мэдлэгийг Монголын хөрсөнд буулгаж, хувь хүн болон байгууллагын бэрхшээлтэй асуудлыг оновчтой судалж, судалгаанд үндэслэн, түншүүдийн онцлогт тохирсон хөтөлбөрөөр хичээллэдэг.

- Сургалтаа STE (Survey, Training, Evaluation) аргаар явуулдаг бөгөөд мэргэжлийн социологич, судлаач, сургагч багш, үнэлгээний мэргэжилтнүүдийн баг ажилладаг.

Бид танхимын болон байгууллагуудад зориулсан сургалтуудыг санал болгодог.

Танхимын сургалтууд:

1. СЕО Коллеж - Байгууллагын гүйцэтгэх удирдлага, удирдах ажилтнууд, захирлуудыг сургах, СЕО болоход туслах сургалт

2. Менежер Коллеж - Байгууллагын бүх шатны менежерүүдэд зориулсан, менежментийн суурь мэдлэг олгох сургалт

3. HR Коллеж - Хүний нөөцийн чиглэлээр өндөр түвшинд мэргэшихийг хүсэгчдэд HRM-ийн хамгийн сүүлийн үеийн мэдлэг, ур чадвар олгох сургалт

4. Мастер борлуулагч - Байгууллагын борлуулалтын ажилтнууд, менежерүүдэд зориулсан 2 өдрийн сургалт

5. CARES - Байгууллагын харилцааны болон үйлчилгээний ажилтнуудад зориулсан үйлчилгээний суурь ур чадвар олгох сургалт

6. Хувь хүний хөгжлийн сургалт - Бүх насныханд зориулсан өөрийгөө хөгжүүлэхэд туслах сургалт

7. Илтгэх урлагийн Реторик сургалт - Илтгэх урлаг, уран илтгэхэд суралцах хүсэлтэй хүн бүрт зориулсан сургалт

 

Байгууллагуудад зориулсан сургалт: Байгууллагын харилцагчийн үйлчилгээ, менежмент, олон нийттэй харилцах талаар сонгож болох багц сургалтууд

Дэлгэрэнгүйг манай www.lector.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Ажил олгогч

Танай байгууллага чадварлаг мэргэжилтэн хайж байна уу?

Зар оруулах »

CV Хайх »
HR Package

Илүү олон хүнд ажлын байрны зараа хүргэх үү?

Дэлгэрэнгүй »
Ажил хайгч

Та ажлын байрны санал өдөр бүр э-шуудангаар хүлээн авах уу?

Зар хүлээн авах

Анкет(cv) үүсгэх