Их бүтээн байгуулалтын манлайлагчид

33 гишүүн | 0 зураг| Элсэх


Монголд Барилга, хот байгуулалтын чиглэлээр нийт 2000 гаруй аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн тоо баримт байдаг. Тэгэхээр энэ салбарт 2000 гаруй захирлууд эдгээр аж ахуй нэгжүүдийг удирдаж байна гэж ойлгож болно. Магадгүй Та энэ салбартаа амжилттай ажиллаж байгаа шилдэг захирал байж болох ч Монголд энэ салбарын түүхий эд материалын найдвартай бэлтгэн нийлүүлэх, худалдан авах итгэлтэй түншлэл, бизнесийн харилцаа тутагдаж, санал бодол, туршлагаа хуваалцах хэрэгцээ шаардлага гарч байгаа бол манай бүлэгт элсэн нэгдэн нийлэхийг Та бүхэнд уриалж байна. Хамгийн гол нь АРХИТЕКТУР, ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨСӨВ, БАРИЛГА УГСРАЛТ, БАРИЛГЫН ХУДАЛДААНЫ ТӨВ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУД, МАТЕРИАЛЫН ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ, МАШИН МЕХАНИЗМ, БАГАЖ ТӨХӨӨРӨМЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД -ын аль нь ч бай Та бүхэн нэг л салбарт ажиллаж байгаа, бүгд л ашгийн төлөө хөдөлмөрлөж байгаа. Тиймээс л Та бүхнийг ЗАХИРЛУУД -ын түвшинд бие, биендээ туршлага, санаа бодол, мэдээллээ солилцож, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг энэ бүлгээрээ дамжуулан Та бүхэнд олгохыг хүссэн юм. Мэдээж энэ бүлэгт зөвхөн захирлын албан тушаал хашиж байгаа хүмүүсийг л элсүүлэх болно гэдгээ амалж байна. Та бүхний бизнесийн цаашдын ирээдүйд амжилт хүсье!