ANDROMEDA LLC

99 гишүүн | 0 зураг| Элсэх


МЭНДЧИЛГЭЭ “АНДРОМЕДА” ХХК нь байгуулагдаад мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байна. Бид маш их эрч хүчтэйгээр, харилцагчдаа хүндлэн ажиллаж ирсний үр дүнд маш олон байгууллага хувь хүнтэй харилцаатай болсон байна. Энэ бол харилцагч та бидний хамтын хөдөлмөр гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу. Аливаа бизнесийн байгууллагын хувьд харилцагч нь хамгийн үнэт зүйл нь байдаг. Энэ ч утгаараа харилцагчаа дээдлэсэн үйлчилгээг бид эрхэмлэн ажиллаж байна. Монгол улсын Засгийн газраас мэдээлэл технологийг дэмжих "цахим монгол" хөтөлбөрийг баталж энэхүү ажлын хүрээнд бүх нийтийг компьютержүүлэх аяныг амжилттай зохион байгуулснаар хүн бүр компьютертой болж, өрх бүрийг интернеттэй холбох аян мөн адил амжилттай хэрэгжиж хүн бүр интернетийг гар утас шиг хэрэглэдэг болсон байна. Хүн бүр компьютертой боллоо интернеттэй боллоо одоо гагцхүү тэдгээр хэрэглэгчид хэрэгцээтэй програм хангамж шаардлагатай байна. Иймд бид эх хэлээрээ сүлжээний болон бүртгэл тооцооны мөн бусад програм хангамжыг хийхийн зэрэгцээ глобалчлагдаж байгаа энэ эрэн үед дэлхийтэй хөл нийлэхүйц чанар стандарт технологийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж байгаадаа таатай байдаг. Та бүхнийг хүндэтгсэн, С.Ганбат