Монголын багш нарын баяр

Оруулсан : D. Munkhtumur 2010-01-05 22:29:44

Тун удахгүй 2010 оны 2 сарын эхний амралтын өдрүүдэд Монголын багш нар уламжлалт баярын өдрөө 43 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Баяраа угтах гэж байгаа эрхэм хүндэт багш нараа. Та бүхнийг энэ баяраа яаж тэмдэглэн өнгөрүүлэх, мөн амжилт бүтээл гаргасан багш нар ямар шагнал урамшуулал авах нь зүйтэй талаар санал сэтгэгдлээ үлдээж өгнө үү хэмээн хүсэж байна.
Уламжлалт байдлаар ресторанд нийллэг хийх үү, Яамны тусгай урилгатай хурал концерт энэ тэрд орох уу. Гэхдээ тэр арга хэмжээнд орох боломж бараг олдохгүй.
арай өөр санал бодол юу байна вэ?
Шагнал урамшуулал гэхээр нэг өргөмжлөл, хэдэн төгрөг, зарим нэг эд материал, эсвэл тэмдэг, медаль уу?
Бид баяраа яаж сонирхолтой тэмдэглэх вэ?
Багш нараа ямар байдлаар шагнаж урамшуулах вэ?

Сэтгэгдлүүд



  • D. Munkhtumur 2010-01-05 22:37

    Уучлаарай. Монголын багш нарын баярын 44 дэх баяр шүү дээ. Хэ хэ

  • П. Зохихсүрэн 2010-01-17 15:31

    За хамгийн эхний багш нарын баярын үйл ажиллагаа ирэх долоо хоногийн 5 дахь өдөр болох нь ээ. Ямар ч байдлаар тэмдэглэвэл зүгээр байх талаар бас бодмоор л юм байна.

  • D. Munkhtumur 2010-01-17 22:49

    Би ч хэдэн багш нартаа энд тэндээс шагнал өгөөч гээд гуйх бодолтой байна. сургууль яахав шагнал энэ тэр өгч таарна. Тэгээд зардлыг нь даагаад нэг газар хоол идүүлээд баярлуулах ажлаа уламжлал болсон байдлаараа хийж таараа даа.
    Уг нь нэг өвөрмөц байдлаар багш нар баяраа тэмдэглэж түүнийгээ олон нийтэд хүргэвэл зүгээр юм шиг...
    Яг ямар байдлаар өвөрмөцөөр хийх вэ?

  • D. Munkhtumur 2010-01-23 23:30

    Ирэх долоо хоногоос эхний сургуулиуд багш нарын баяраа тэмдэглэж эхэллээ. Нэлээд их дээд сургуулиудад багш нарын дунд уралдаан тэмцээн явагдаж байна.

  • П. Зохихсүрэн 2010-01-24 13:50

    Таны саналыг дэмжиж байна. Харин зохион байгуулах ажлыг хийх идэвхи санаачлагатай хүмүүс баг болж нэгдэн ажиллах хэрэгтэй л байна даа. ямар байдлаар тэмдэглэмээр байгаагаа бүгд бичээд ярилцъя. Гэхдээ нэг их удахгүй зохион байгуулалтын ажлыг эхлэх хэрэгтэй байх гэж бодож байна.

  • Ж. Хонгорзул ♀ 2010-01-27 22:22

    тэмцээн зохиохгуй ю да. манай сур лав босо хулээн авалт хийх байх.

  • Ж. Хонгорзул ♀ 2010-01-27 22:23

    санаа гэвэл н оютнуудаар ил захидал бичуулдг ч уму тэгээд трийгээ өгвөл...

  • D. Munkhtumur 2010-01-28 01:03

    Өчигдөр хичээл дээр манэай салбарын оюутнууд багш нартаа сарнай цэцэг багш нарын баярын бэлэг болгон өгсөн. Сайхан санагдаж байна. Ялагуяа манай эмэгтэй багш нар бүр их дуртай байна билээ.

  • Х. Ганхүү 2010-01-28 11:53

    Багшид мөргөмүү. .... Өчүүхэн хүний ийм бодол байхым. Бэл нимгэнч сэтгэл, хүүхдээр баян багш нар минь алжаалаа тайлж сайхан цэнгэхэд буруу юу байхав. Заавал хамтлаг болж тэмдэглэхийн ач тусанд юунд байдгийм бээ.

  • Б. Гантулга 2010-01-28 11:59

    Баяр гэхээр л хаа газар хүн бүхэн идэвхитэй болж эхлэх юмдаа. Өмнө нь энэ бүлэг амьгүй юм шиг л байдаг байсан.

  • П. Зохихсүрэн 2010-01-28 20:00

    Яахав дээ бидний харилцаа нэг ч гэсэн шатаар ахих юм биш үү. тэгээд ч энэ бүлгийг амьтай болгох нэг арга бол ядаж нэг удаа уулзалт зохион байгуулах хэрэгтэй биз дээ. Хойшид багш нар бид бие биендээ туслах, хөгжих, дэмжихэд тус нэмэртэй гэж бодож байгаа хэрэг л дээ. Аливаа зүйлийг ямар өнцгөөс яаж харахыг хүсч байгаагаас л хамаарна. Бид ихийг бүтээж чадах залуу хүмүүс, нэгдэцгээе!

  • D. Munkhtumur 2010-01-30 14:35

    Өчигдөр 29 нд МУИС багш нарын баяраа сайхан тэмдэглэж гэнэ. Нэлээд сургуулиуд багш нарын баяраа тэмдэглэж эхлээд байна шүү.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold