Бензин зарцуулалтыг багасгаx

Оруулсан : Ш. Айдос 2009-02-12 12:29:40

Машины бензин зарцуулалтыг багасгамаар байна уу.Энэ хямрлын үед онсон сэдэв байгаа биз.

Сэтгэгдлүүд



  • Ш. Айдос 2009-02-12 12:29

    Машинтай хүмүүсээ би нэг юм олж мэдлээ туршилт бас хийсэн энэ порсунк цэвэрлэгч гэх нэг бодис байдаг. бодвол просунк үйлдвэрлэдэг компани охин компани бүтээсэн байх. энэ нь маш хортой санаагаар хийгдэсэн байна. Төмрийг бараг иддэг бодис байх нь. саяхан туршиж үзлээ машины порсункийг цэвэрлэнэ нэрийн доор эвддэг эд байна. доторх бэнзин дамждаг нүхийг томруулчихдаг тэгээд машины хүч жоохон нэмэгдсэн юмшиг болдог хүмүүс тэрнийг мэдэхгүй оо сайн юм байна гэж бодож явдаг.Тийм бишээ бэнзин зарцуулалтаа 30-40% нэмчихээд байгаа нь тэр.саяхан гэрман автобус-т хийсэн 15 орчим иддэг байсан одоо 25л идэж байгаа солихоос өөр аргагүй байгаа биз.Дараа танарт бэнзин зартсуулалт багасгаx бас УАЗ 31514 -ийг 100д 12-13 л иддэг болгох арга замуудийг заах өгөх болно.

  • Б. Гансүх 2009-02-12 12:46

    хөөх үнэхээр балиар юмаа би урьд нь сонсож байсан гэхдээ итгээгүй сайн байна залуу минь өшөө нэмээд байгаарай таалагдаж байна шүү форум чинь

  • Ж. Ангар 2009-02-13 14:30

    Мэдмээр юм их байнаа. Дээр нь нэмээд хэлэхэд тэр зиг загаар зардаг мотор угаагч хүртэл шал хэрэггүй эдшүүдээ. Хүмүүсээс мөнгийг нь авах нэг арга. Мотор угаагч бол харин моторт сөрөг үр дагавартай юм шүү. Мотор доторх нагарыг ховхлоод бужигнуулаад тосны сувгуудыг бөгөх аюултай. Хар ухаанаар бол ийм юм

  • Ш. Айдос 2009-02-13 15:15

    Яг үнэн шаал хэрэггүй эд тахир голны суваг бөглөчихвэл тэгээд мотор чад xийлээ штээ.

  • Ш. Айдос 2009-02-13 15:18

    Харин нэр юм хэлэхэд энэ fenon нь харин зүгээр юм аа даа. дөнгөж цэнхэр утаа хаяж эхлэж байгаа машинд xийчиxлэрээ утаа багасаж байлаа шүү.

  • Ж. Ангар 2009-02-13 19:54

    Тэгж байна уу хө. Мани нь хэрэглэж үзнээ хө. Үзнэ гэждээ нэг машин дээр туршиж үзнээ. Карбьюратор цэвэрлэгч нь бас зүгээр шүү тээ.

  • P. BOLD 2009-02-15 12:00

    ай яая, одоо тэгээд юунд итгэж ямар бараа авахаа ч мэдэхээ байлээшдээ.. (;-(

  • Ш. Айдос 2009-02-15 13:48

    болд хөгшөө одоо бол натурал юмаар амьдардаг цаг :)

  • Б. Kkр 2009-02-16 15:47

    энэ эрчээрээ Зиг Заг-н Hi-Gear-н бизнес дампуурахнээ хэ хэ

  • М. Мөнхтөр 2009-02-16 16:26

    Свеча-г яаж согодог юм болоо таарсан свеча тавьж болохгүй биз дээ зун 10 иддэг машин одоо 15-16 идээд байна өө

  • Ж. Ангар 2009-02-16 19:02

    Айдосын зөвшүү. Манайхан нэг л сайн гэсэн бол үр дагавар нь юу болж байгааг нь мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй биз.
    Мөнхбаярт гэхэд ганцхан свечанаас болж бензин иднэ гэж байхгүй байх. Хэрэв свеча солисон бол хуучинтайгаа адилхан свеча авсан биз хө Өөрөөр хэлбэл адилхан тоотой сахалтай свеча байх хэрэгтэй. Тэгээд жаахан чанартайг нь сонгосон нь дээр. Форвард моторсын свечанууд их дажгүй юм байнлээ шүү

  • М. Манлай 2009-02-16 19:44

    машин их идээд байдаг нь чанар муутай бензин хотын бөглөөнөөс их болжиих шиг байнаа. зүгээр ирсэн машинаа хамаагүй битгий оролдуулаарай. сүүлийн үеийн монголчуудын унаж байгаа ихэнх тэрэгнүүд голцуу еэрэн тав хийх ёстойг нь манайхан еэрэн хоёрддог нь их буруу юм шигээ. энэ талаар яг нарийн хэмжиж үзсэн хүн байна уу?

  • Ш. Айдос 2009-02-17 01:14

    Тиймээ Манлайгийн хэлдгээр зарим машинууд 95 хийх зориулалттай байдаг.Энэ н голцуу mitsubishi гийн GDI Toyota-гийн VVTi моторуудад их нөлөөлдөг. Дутуу шаталт явагдвал GDI n эвдрэл их байдаг. Gazoline Direct Injection гэх энхүү систем нь их эмзэг эд юм байнлээ. Тоётогийн энгийн моторд агтаан тийм их нөлөөлдөггүй. харин сүүлийн үеийн моторууд бэнзин зарцуулалтыг багасгах зориулалтаар нэмэлт нарин технологиуд боловсруулсан болохоор тэд монголшиг орсын Армийн зэвэрсэн бэнзин хэрэглэдэг орон байдгийг тоцоолоогүй бололтой. Мөнхтөр-д хэлэхэд свечагийн таарч тохирч байгаа нь маш чухал шүү. толгойны урт богиноос хамаарч тоог хаялт нь бензинтэйгээ харицах зай тохирох ёстой юм. тэгээд бас свечагийн утаснууд нь ямаршуу байгаа юм болоо? Ямар нэгэн доголдол байна уу? Тэгээд бас Акумлятор бас бензинд нөлөөлдгийг мартаж болохгүй шүү.

  • М. Мөнхтөр 2009-02-17 10:03

    свечагийн утаснууд уул нь зүгээр, тог хаяхгүй л байгаа л даа тэгээд жаахан доголдоод байгаа юм аа.
    Ядаж байхад SUBARU-н сэлбэг ховор юм. тэгээд бас SUBARU-н сэлбэг оруулж ирдэг газар байвал хэлж өгөөрэй

  • Б. Kkр 2009-02-17 11:13

    Мөнхтөрөө чиниийх Subaru юм бол свеча чинь өндөр даралтынх байж магадгүй. миний мэддэгээ өндөр даралтын свеча нь шовх бал шиг оч хаягчтай байдаг юм шиг байсан. энгийн свечанийх дөрвөлжин байсан. хэрвээ хуучин свеча чин байгаа бол харицуулаад үзээрэй. Nissan-д төрөл бүрийн свечанууд байсан.

  • Б. KK 2009-02-17 12:10

    Машин сонирхогч болон хэрэглэгчдээ энэ өдрийн мэнд.. Нээрээ маш хэрэгтэй сэдэв бол яах аргагүй энэ шүү...Би ч нэг хуучин машинтай л даа..Та бүхэн мэднэ дээ марк 2 гээд..гадуур зөндөө л байна. Сэлбэг энэ тэр нь олдоц харьцангуй элбэг...Гэтэл хуучин машин гэдэг маань бензиныг ёстой уужийнаа...Ялангуяа өвлийн улиралд...хэ хэ .... бензин идэлтийг багасгах тухай та нөхдийн саналуудыг уншиж үзлээ.. нилээд ч юм байна. Марк2 мэтийн машины форсунк нь шээдэг болно гэж байдаг юм уу...би агаар шүүгч сольсон, коллектор цэвэрлэсэн..Одоо жаахан доголдоод байгаа,свеча-ндээ л байгаа юм шиг байгаан...япон тэргэнд хужаа свеча хийвэл яах бол? та бүхэн мэддэг зүйлээрээ зөвлөж туслаарай...харилцан мэдлэгээ солилцоё.

  • Б. Kkр 2009-02-17 14:30

    Лхагваа, хужаа юм бол хужаа л байдаг. свеча болон цахилгааний холбоотой эд ангийг болж өгвөл сайныг тавьсан нь дээр байхаа. втулк энэ тэр бол өөр хэрэг.

  • Б. KK 2009-02-17 14:35

    аанха..тэгэхээр энэ доголдол маань зөвхөн свеча-ндаа байдаг юм уу..эсвэл свечаны утсанд бас байх уу? Миний машинд тогны асуудал бас байгаад байгаа юм шиг санагдаад байгаан..нэг тохиололтой ухаантай. гэтэл тэрний нэг утас нь свечаны утсан дээр холбогдсон байгаа юм..тэр нөлөөлдөг болов уу..гайхаал байна

  • Б. Kkр 2009-02-17 15:03

    за зөвхөн свечанаас болж доголддог гэж худлаа яриад яахав. свечанаас болж машин доголдох үе зөндөө байдаг. өөр зөндөө хүчин зүйл байж болно.
    *****Манайхан мэдлэгээ хуваалцаач. миний мэддэг юм ингээд дуусаа. Хэ Хэ*****

  • Ш. Айдос 2009-02-17 22:17

    Тэгээд бас зарим тохиолдолд манаыхан бор толгой гэж яридаг свечаны сүүлд угладаг. Тэр гадагш тоог хаяж байвал харанхуйд мэдэгдэхгүй. тэрнийг мэдэх арга нь сугалж авааг үзүүрийн хараарай дотроосоо гадагш харалчихсан байвал тэр болохоо байж байгаа нь тэр. Ялангуяа Т.Carina Raum, Corsa-нуудад их тохиолддог




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold