2010-01-19 13:10:11

МОНГОЛЫН ЗАЛУУСД ХАМГИЙН ИХЭЭР ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ НЬ ЮУ ВЭ?


Монгол улсыг залуусын орон гэдэг. Залуусын боловсрол, мэдлэг чадвар, оролцооноос тухайн улсын ирээдүй хамаарч байгаа энэ үед залуучууд бол асар их хүч, асар их нөөц билээ.
Тиймээс залуучуудад тулгамдаж буй асуудалыг хөндөж, шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцэх нь чухал болов уу? Хамгийн түрүүнд хөндөх ёстой асуудал нь ямар асуудал вэ? Тухайн асуудлыг шийдэх арга зам нь юу байж болох вэ?

Сэтгэгдлүүд



  • L. Erdenetuya 2010-01-22 17:21

    Манайхаан, Зөвхөн залуучуудад төдийгүй монголын нийгэмд тулгамдаж байгаа 10 чухал асуудлыг нэрлэцгээнэ үү. Манай ТВ эдгээр тулгамдсан асуудлуудыг хөндсөн богино хэмжээний уриалга,зөвлөгөө,сэрэмжлүүлэг зэргийг бэлтгэж олон нийтэд хүргэхээр төлөвлөж байгаа юмаа.Та бүхний санал бодол дүгнэлтүүд бидэнд хамгийн үнэтэй байх болно шүү.

  • S. Muujig 2010-01-25 11:39

    Чухал сэдэв хөндсөн байна. Монголд тулгарсан асуудал олон...Эхлээд дараах 3-н салбарыг шинэчилэх, өөрчилөх,шинээр жинхэнэ утгаар нь байгуулах хэрэгтэй.
    Нэн тэргүүнд Монголын боловсролын салбар. Өнгө дизайныг нь солиж хэвлэсэн ч агуулга нь хэвээр, зохиогч нь ч ойлгодоггүй Социализмын үеийн номууд , бас өөрийн хувийн хандлага, төсөөлөл, үзэлээ буюу шалгагдаагүй зүйлийг бичсэн хэн нэгэн их мэдэгчдийн тэр гэхийн онох утгагүй, галзуу хүний өдрийн тэмдэглэлүүдийг Монгол залуус уншиж байгаа үед өөрөөр хэлбэл үнэн бас жинхэнэ мэдлэггүй үед Монголын оюун буруу тийшээ явсан, хаос-ний байдал хэвээр л үргэлжилнэ, хугацаа өнгөрөөд ч нэмэргүй.
    2-рт Сонин. Сонингоор хэн нэгнээ дарамталдаг, гүтгэдэг, гүжирддэг ,муулдагаас өөрөөр хүнд хэрэгтэй юм ховор бичдэг. Хэн нэгэн өөрийгөө од гэж өргөмжилөгч бас мундаг гэж үнэмшсэн хэнээтэнүүдийн хувийн буруу төсөөлөл, хандлага, бас хувийн замбараагүй амидрал 2-ийг уншаад тэндээс уншигч ямар хэрэгтэй олж авах вэ... хэрэгтэй хэрэггүй хогоор л тархиа дүүргээд түүнийгээ бие биендээ яриж гайхалцан шагширч хайран өдөр хоногийг дэмий өнгөрүүлдэг. Гол нь нийт массад ийм мэдээлэл өгөх сонирхолтой, жинхэнэ мэдлэг, мэдээлэл уншуулахыг хүсэхгүй хүмүүс бий ба тэдэнд хүмүүс юу ч мэдэхгүй хов жив хөөцөлдөх нь ашигтай...
    3-рт Телевиз. Сонингоос ялгарах юм бараг байхгүй. ялгаа нь уншихгүй, харна,сонсоно. Мэдээлэл, мэдлэг дамжих хүний хамгийн чухал мэдрэлийн эрхтэнүүдээр хогон мэдээ цацдаг. Хүний сонсгол харааны эрхтэнээр дамжсан мэдээлэл бүхэн тархинд маш тод үлддэг, ба тархи байнгын давтамжтайгаар харсан, сонссон бүхнийхээ дагуу зохион байгуулагдаж өөрөө бодох, ухаарах, эргэцүүлэх чадварууд сулран, оюуны түвшин багасдаг. Тархи зохион байгуулагдана гэдэг нь жишээлбэл комьпютер тоглоом их тоголсоор байгаад сүүлдээ тархинд бодит болон хийсвэр хоёрын ялгаа бараг байхгүй болох ба аливааг бодит эсвэл хийсвэр фантаазыг ялгахаа болих аюултай байдалыг хэлдэг. Ийм болсон хүмүүс комьпютерийн цуст тоглоомоо амидралд гараад шууд хэрэгжүүлэхдээ айдаггүй. Америкад бага насны хүүхэд аавынхаа бууг үүрч ирээд сургуулийнхаа хүүхдүүд рүү гал нээсэн гэх мэт тохиолдол олон бий. Телевиз их үздэг хүмүүс 1-рт бодох чадвараа алдаж, залхуу болно, 2-рт ажилын идэвх буурч хөдөлгөөний дутагдалд орж таргалдаг ба ихэнх цагаа зурагтынхаа өмнө өнгөрүүлэх идэхвхигүй амидралд шилждэг. 3-рт худал мэдээнд үнэмшиж...
    Монголын бүх асуудал олон шалтгаантай ч хүний мэдээлэл, мэдлэгээс бүх зүйл үүсэлтэй тул асуудалын гарцыг эндээс хайж, эхлэх нь зүйтэй болов уу. Мэдээж телевиз, сонин хэрэгтэй ч байх ёстой хэмжээнээсээ, жинхэнэ утгаасаа халивал их аюултай зэвсэгүүд. Монгол 3 сая хүрэхгүй хүн амтай хирнээ нэг хүнд ногдох мэдээллийн сувагаараа бас л дээд болосролын байгууллага шигээ өндөрт орно. Тооноос чанар чухал... бичээд эхэлсэн хэт урт биччих шиг боллоо, уучлал хүсэе. Гэхдээ асуудал их бий, ярихаас айхгүй байх хэрэгтэй... Танай нэвтрүүлэгт Амжилт хүсэе.

  • .. Mongolchuudaa 2010-03-04 01:27

    1. Монгол залууст хамгийн хамгийн ихээр тулгамдаад байгаа асуудал бол оюуны хоосрол, архидалт, бэлэнчлэх сэтгэлгээ юм.
    2.Үндэстний үзлийн архаг дутмагшил-өөрийгөө хэний үр сад вэ? хэн бэ гэдгээ ч сайн мэдэхээ больсон.Гарал үүсэл удам судар, түүхээ мэдэхгүйгээр 1000 боловсрол эзэмшээд ч нийгэмдээ хэрэгтэй хүн болохгүй.Аминч нэгэн л болно.

  • .. Mongolchuudaa 2010-03-04 01:29

    БАС... Монгол үндэстний оюун санааны эв нэгдэл гэж юм мэдэхгүй. Монгол үндэстэн гэж юу вэ? гэдгийг ч сайн мэдэхгүй.

  • O. Munkhuu 2010-06-16 13:37

    Би энэ сэдвийн дагуу тв-н 40 минуутын ток шоуг хийж байгаа гэдэгийг анхааруулах нь зөв болов уу? гэж бодож байна залуусын өмөн тулгамдаж байдаг асуудлуудыг хөндөн авч тэдэнтэй ярилцана тэдний үзэл бодол дуу хоолойг нийгэмд хүргэхийг зорьж байгаа гэдэгийг хэлэх хэрэгтэй болов уу? одоо 8 дугаар гарцан байгаа энэ нэвтрүүлгээс өөр юм хийнэ гэдэгт итгэлтай байна.

  • Г. Энхжин 2010-06-24 15:40

    Манай сайхан залуус эд хийж бүтээдэг, сэтгэж боддог энэ л насан дээрээ архидалт замбараагүй их шоу цэнгээнээс болж өөрсдийгөө алж байна. Яахав Хувь хүнээс өөрөөс нь их шалтгаална л даа. гэхдээ л Миний бодлоор энэнд хувь хүн гэхээсээ илү бидний амьдран буй нийгмийн тогтоцоо буруутай гэж бодож байна. Тэнэгийн газар УХААНТАН тэнэг харагддаг гэдэг биздээ. бид энэ их замбараагүй байдлыг л эцэслэж багасгах хэрэгтэй байна.

  • С. Лхагважав 2010-07-09 10:04

    Төр засаг залуусын дуу хоолойг сонсдог байх. Бас залуусын гэсэн нэр хаягтай газрууд залуусдаа зориулсан амьдралд нь хэрэгтэй арга хэмжээнүүд явуулдаг байх, төр засаг нь амласан болгоноороо залуусаа залхууралд оруулдагүй байх, залуус нь өгнө гэхээр нь ангайж хэвтэхээ бодоод сонгодогүй байх заза хэрэгтэй шаардлагатай гэвэл зөндөө юм байна биднийг эвдээд байгаа асуудалын нэг сэдэв ийм л байна. Эсвэл миний оруулсан бүхнийг биелүүлэгч Хотобичийг уншаараа тэгвэл ангайж хэвтмээрч санагдаж магадгүй

  • Г. мягмарсүрэн 2010-11-21 12:44

    Монголын залуучуууд зүгээр л залхуу

  • K. Khuderbold 2011-11-09 16:19

    Яг юу хийх ёстой вэ? гэдгээ л залуучууд сайн мэдэхгүй, мунгинаад байгаа бололтой гэж хэлэх байна.
    Тэрнээс биш, монголын залуучууд /22 нас дээш/ бол бараг бүгд л ямар нэг их, дээд сургууль төгсчихсэн, харьцангуй оюунлаг, нэг үгээр сэхээтний давхаргынхан байгаа.
    Зүгээр л, өөрийнхөө мэдлэг, ур чадварыг юунд зориулахаа шийдэж ядаад л яваад байгаа гэж дүгнэж болохоор... Түүнээс биш, "яавч монголын орчин үеийн залуус - залхуу байна" гэж байхгүй...
    Тиймээ, бид чадна. Гол нь биднийг төр, засгаас чиглүүлж өгөх л дутаад байна.

  • Б. Туул 2012-01-09 11:28

    Залуусыг залхуу гэж хэлж болохгүй нийгэм нь өөрөө бэлэнчлэх сэтгэлгээг тавиад өгчихсөн.Боловсрол олгох гэж байна гээд мөнгийн аваад л эцэст нь нэг диплом гардуулаад л дуусдаг. Энэ бол мэдээж 2 талтай асуудал л даа. залуучууд өөрсдөө боловсрол олох гэж хичээхгүй бараг архи тамхины сургууль төгссөн юм шиг л бахархаж ярьдаг нь хармсалтай бөгөөд мэдээж залуучуудын буруу нь ойлгомжтой.төр засаг өөрсдийгөө чиглүүлж чадахгүй байж яаж залуучуудыг чиглүүүлж чадах в дээ залуучууд л өөрсдөө үүнийг тунгаан бодож өөрсдийнхөө төлөө зүтгэх хэрэгтэй. Нийгмийн идвэхитэй гишүүн, оролцоотой иргэн байх ёстой гэтэл улс төрөөс ангид надад хамаагүй гэх нь өөрийгөө бодох биш харин өөрийгөө байхгүй мэтээр үзсэнтэй ялгаа юу байхав дээ. Улс төрд оролцох гэхээр хүмүүс буруугаар боддог энэ чинь энгийн зүйлээс л эхэлдэг ш дээ өөрсдийн үзэл бодлоо хэлэх,ядаж сонгуульд өөрийн үнэлдэг хүнээ сонгох нь өөрсдийн үзэл бодлоо илэхиилж байгаа хэрэг гэж боджнэ