Сүүлд шинэчлэгдсэн сэдвүүд
- ЗАЛУУСЫН ЗААВАЛ УНШИХ НОМ... 3535
- yu gj bodoj bna 22
- АРХИ ГЭГЧ УНДАА МОНГОЛ ЗА... 22
- ТА ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАМАА... 66
- Монголоос гадаадуудыг гарг... 44
- Бид дэлхийд Алтан үеийг ав... 00
- ЭНЭ ЧИНЬ АРИУН ЯВДАЛ ЮМ УУ... 00
- Аутсорсингоор бүгдийг шийд... 55
- ИНДИГО- Шинэ зууны хүүхдүү... 33
- Залуусаа, англи хэлээ сайж... 1717

Монгол улсыг залуусын орон гэдэг. Залуусын боловсрол, мэдлэг чадвар, оролцооноос тухайн улсын ирээдүй хамаарч байгаа энэ үед залуучууд бол асар их хүч, асар их нөөц билээ.
Тиймээс залуучуудад тулгамдаж буй асуудалыг хөндөж, шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцэх нь чухал болов уу? Хамгийн түрүүнд хөндөх ёстой асуудал нь ямар асуудал вэ? Тухайн асуудлыг шийдэх арга зам нь юу байж болох вэ?


Нэн тэргүүнд Монголын боловсролын салбар. Өнгө дизайныг нь солиж хэвлэсэн ч агуулга нь хэвээр, зохиогч нь ч ойлгодоггүй Социализмын үеийн номууд , бас өөрийн хувийн хандлага, төсөөлөл, үзэлээ буюу шалгагдаагүй зүйлийг бичсэн хэн нэгэн их мэдэгчдийн тэр гэхийн онох утгагүй, галзуу хүний өдрийн тэмдэглэлүүдийг Монгол залуус уншиж байгаа үед өөрөөр хэлбэл үнэн бас жинхэнэ мэдлэггүй үед Монголын оюун буруу тийшээ явсан, хаос-ний байдал хэвээр л үргэлжилнэ, хугацаа өнгөрөөд ч нэмэргүй.
2-рт Сонин. Сонингоор хэн нэгнээ дарамталдаг, гүтгэдэг, гүжирддэг ,муулдагаас өөрөөр хүнд хэрэгтэй юм ховор бичдэг. Хэн нэгэн өөрийгөө од гэж өргөмжилөгч бас мундаг гэж үнэмшсэн хэнээтэнүүдийн хувийн буруу төсөөлөл, хандлага, бас хувийн замбараагүй амидрал 2-ийг уншаад тэндээс уншигч ямар хэрэгтэй олж авах вэ... хэрэгтэй хэрэггүй хогоор л тархиа дүүргээд түүнийгээ бие биендээ яриж гайхалцан шагширч хайран өдөр хоногийг дэмий өнгөрүүлдэг. Гол нь нийт массад ийм мэдээлэл өгөх сонирхолтой, жинхэнэ мэдлэг, мэдээлэл уншуулахыг хүсэхгүй хүмүүс бий ба тэдэнд хүмүүс юу ч мэдэхгүй хов жив хөөцөлдөх нь ашигтай...
3-рт Телевиз. Сонингоос ялгарах юм бараг байхгүй. ялгаа нь уншихгүй, харна,сонсоно. Мэдээлэл, мэдлэг дамжих хүний хамгийн чухал мэдрэлийн эрхтэнүүдээр хогон мэдээ цацдаг. Хүний сонсгол харааны эрхтэнээр дамжсан мэдээлэл бүхэн тархинд маш тод үлддэг, ба тархи байнгын давтамжтайгаар харсан, сонссон бүхнийхээ дагуу зохион байгуулагдаж өөрөө бодох, ухаарах, эргэцүүлэх чадварууд сулран, оюуны түвшин багасдаг. Тархи зохион байгуулагдана гэдэг нь жишээлбэл комьпютер тоглоом их тоголсоор байгаад сүүлдээ тархинд бодит болон хийсвэр хоёрын ялгаа бараг байхгүй болох ба аливааг бодит эсвэл хийсвэр фантаазыг ялгахаа болих аюултай байдалыг хэлдэг. Ийм болсон хүмүүс комьпютерийн цуст тоглоомоо амидралд гараад шууд хэрэгжүүлэхдээ айдаггүй. Америкад бага насны хүүхэд аавынхаа бууг үүрч ирээд сургуулийнхаа хүүхдүүд рүү гал нээсэн гэх мэт тохиолдол олон бий. Телевиз их үздэг хүмүүс 1-рт бодох чадвараа алдаж, залхуу болно, 2-рт ажилын идэвх буурч хөдөлгөөний дутагдалд орж таргалдаг ба ихэнх цагаа зурагтынхаа өмнө өнгөрүүлэх идэхвхигүй амидралд шилждэг. 3-рт худал мэдээнд үнэмшиж...
Монголын бүх асуудал олон шалтгаантай ч хүний мэдээлэл, мэдлэгээс бүх зүйл үүсэлтэй тул асуудалын гарцыг эндээс хайж, эхлэх нь зүйтэй болов уу. Мэдээж телевиз, сонин хэрэгтэй ч байх ёстой хэмжээнээсээ, жинхэнэ утгаасаа халивал их аюултай зэвсэгүүд. Монгол 3 сая хүрэхгүй хүн амтай хирнээ нэг хүнд ногдох мэдээллийн сувагаараа бас л дээд болосролын байгууллага шигээ өндөрт орно. Тооноос чанар чухал... бичээд эхэлсэн хэт урт биччих шиг боллоо, уучлал хүсэе. Гэхдээ асуудал их бий, ярихаас айхгүй байх хэрэгтэй... Танай нэвтрүүлэгт Амжилт хүсэе.
2.Үндэстний үзлийн архаг дутмагшил-өөрийгөө хэний үр сад вэ? хэн бэ гэдгээ ч сайн мэдэхээ больсон.Гарал үүсэл удам судар, түүхээ мэдэхгүйгээр 1000 боловсрол эзэмшээд ч нийгэмдээ хэрэгтэй хүн болохгүй.Аминч нэгэн л болно.
Тэрнээс биш, монголын залуучууд /22 нас дээш/ бол бараг бүгд л ямар нэг их, дээд сургууль төгсчихсэн, харьцангуй оюунлаг, нэг үгээр сэхээтний давхаргынхан байгаа.
Зүгээр л, өөрийнхөө мэдлэг, ур чадварыг юунд зориулахаа шийдэж ядаад л яваад байгаа гэж дүгнэж болохоор... Түүнээс биш, "яавч монголын орчин үеийн залуус - залхуу байна" гэж байхгүй...
Тиймээ, бид чадна. Гол нь биднийг төр, засгаас чиглүүлж өгөх л дутаад байна.
Хариу бичих
Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.