Сүүлд шинэчлэгдсэн сэдвүүд
- Delhiin tsetserlegt hureel... 00
- Нацагдоржийн номын сангаар... 1919
- Лекц, сургалт, танилцуулгы... 22
- Нийтийн Номын Сангийн туха... 66
- Хотын төв номын сангийн Үү... 22
- энэ 1 өгүүлбэрийг Англи хэ... 22
- Нийтийн номын сангаас ямар... 44
- Нийтийн номын сан таны амь... 11
- Хотын нийтийн төв номын са... 11
- Номын санд ашиглагдах прог... 44
Эрхэм уншигч та дараах гэрээний төсөлтэй танилцаж, гэрээний талаарх болон бусад санал хүсэлтээ mcl_begee@yahoo.com хаягаар илгээнэ үү.
БАТЛАВ. ХОТЫН ТӨВ НОМЫН САНГИЙН
ЗАХИРАЛ Т.МИЖИДДОРЖ
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
Нэг талаас Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Олон нийтэд үйлчлэх тасаг /цаашид Захиалагч гэх/, нөгөө талаас тус номын сангийн . . . . . дугаартай уншигч . . . . . . . . . овогтой . . . . . . . . /цаашид Гүйцэтгэгч гэх/ нь нар нь харилцан тохиролцож энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулав.
Нэг. Гэрээний зорилго
1.1. Тус номын сангийн номын фондонд судалгаа хийж, дэлгэрэнгүй ном зүйн бүртгэлийг бэлтгэж, олон нийтэд танилцуулах
1.2. Тус номын сангийн уншигчийн өөрийгөө нээн хөгжүүлэх хичээл зүтгэл, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих
Хоёр. Захиалагчийн эрх, үүрэг
1.3. Гүйцэтгэгчийг сонгон, хамтран ажиллах гэрээ байгуулах
1.4. Гүйцэтгэгчийг үүргээ биелүүлээгүй, эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд гэрээг цуцлах
1.5. Номын фондыг судлах, ашиглах нөхцөл боломжоор хангах
1.6. Гэрээр ном авч ашиглахад сар бүр 1 удаа төлбөргүй үйлчлэх
1.7. Гүйцэтгэгчийн хэдий хугацаанд ямар төрлийн ном зүйн бүртгэл хийх ёстойг хамтран тодорхойлж, энэхүү гэрээнд хавсаргана.
Гурав. Гүйцэтгэгчийн эрх, үүрэг
1.8. Захиалагчид хамтран ажиллах саналаа гаргах, хамтран ажиллах гэрээ байгуулах
1.9. Үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээг түр эсвэл бүр цуцлах
1.10. Номын фондыг судлах, ашиглах нөхцөл боломжоор хангах
1.11. Сар бүр 1 удаа 5 хүртэлх номыг 7 хоногийн хугацаатай гэрээр төлбөргүй авч хэрэглэх
1.12. Захиалагчтай ярилцсаны үндсэн дээр хэдий хугацаанд ямар төрлийн ном зүйн бүртгэл хийх ёстойг хамтран тодорхойлж, энэхүү гэрээнд хавсаргана.
Дөрөв. Гэрээ хүчин төгөлдөр болох
1.1. Талууд гэрээнд гарын үсэг зурснаар уг гэрээ хүчин төгөлдөр болох ба гэрээний хавсралтанд заагдсан ажил гүйцэтгэгдсэн тохиолдолд гэрээ дуусгавар болно.
1.2. Талууд харилцан тохиролцож, гэрээг түр цуцлах, цуцлах, сунгах эрхтэй.
Захиалагч тал
ОНҮТасгийн эрхлэгч: Б.Нацаг
МБАТасгийн эрхлэгч: З.Төгсжаргал
Гүйцэтгэгч тал
Номын сангийн уншигчийн . . . . дугаар
. . . . . . . . овогтой . . . . . . . .
Регистрийн дугаар
Утасны дугаар


Хариу бичих
Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.