МОНГОЛ-д Санхүүгийн менежер гэсэн албан тушаалыг хэрхэн нэвтрүүлэх вэ?

Оруулсан : Н. Бат-эрдэнэ 2010-01-25 12:36:17

Одоогийн МУ-д маань Санхүүгийн менежер гэсэн мэргэжилээр хэд хэдэн их дээд сургуулиуд төгсөн гаргаж байна. Гэтэл энэхүү мэргэжилийн албан тушаал манай оронд бараг л ашиглагддаг гэж хэлж болно. Томоохонд тооцогдох ААН-үүд л энэхүү албан тушаалтныг ажлуулдаг.
Санхүүгийн менежер гэдэг нь ААН-ийн үйл ажиллагааны хамгийн чухал субьект болдог. Гэтэл Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа албан байгууллагууд энэхүү мэргэжилийг Нярав, Нягтлан бодогчоор орлуулдаг. Гэтэл ня-бо нь зөвхөн мөнгөн хөрөнгийн гүйлгээний тал дээр л ажилладаг мэргэжилтэн байдаг. Харин санхүүч үйлдвэрлэл, үйлчилгээний үе шат тус бүр дээр ажиллаж ашигт ажиллагааг дээд түвшинд байлгах зорилготой албан тушаалтан юм.
Тэгэхээр энэ мэргэжил МОНГОЛ улсад ихээхэн дутагдаж байгаа нь яах аргагүй тулгамдаж буй асуудлын нэг билээ.
Энэ үүднээс би хэлэлцүүлэгийн нэгэн сэдвийг нээлээ. Та бүхэн санал бодлоо хуваалцана гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдлүүд



  • Б. Хангалан 2010-03-09 14:09

    Юуны өмнө энэ сэдвийг хөндсөнд маш их баярлалаа.
    Тийм шүү, энэ мэргэжлийн талаар ихэнх хүмүүс ойлголтгүй байдаг бөгөөд ня-бо-той адилханаар ойлгодог нь их харамсалтай. САНХҮҮЧ гэдэг мэргэжлийг хүмүүст ойлгох хүмүүс нь энэ мэргэжлээр төгсөж байгаа оюутнууд мөн санхүүч мэргэжилтэй хүмүүс өөрсдөө юм. Бид бүгд ажил дээр гараад нягтлан бодогч хийлгүйгээр санхүүгийн менежер мэргэжлээрээ ажиллаж өөрсдийгөө үнэлүүлж мэргэжлээ ойлгуулах хэрэгтэй. Ингэснээрээ бид байгууллагуудын санхүүгийн албыг зөв бүтцэд нь оруулахаас гадна ирээдүйн мянга мянган санхүүчдийг ажлын байртай болгох, мэргэжлээрээ ажиллах боломжыг олгох юм. Тиймээс бүх САНХҮҮЧ нараа Санхүүгийн менежер гэж хэн болохыг бүгдэд ойлгуулцгаая.

  • А. Золзаяа 2010-03-13 01:15

    Хамгийн гол нь санхүүгийн менежерүүдээ л сайн бэлдэх хэрэгтэй байна даа эхний ээлжинд. Үнэндээ манай сургуулиудад бэлтгээд байгаа санхүүгийн менежрүүд нь ня бо гийн хичээлүүдээр л бөмбөгдүүлсээр байгаад төгсөж байна ш дээ. Компаниудын үйл ажиллагаа улам бүр өргөжиж байгаа болохоор удахгүй санхүүгийн менежер гэж ямар чухал мэргэжилтэн болохыг ойлгох байхдаа. Гол нь өөрсдийгөө л сайн бэлтгэх хэрэгтэй байна даа санхүүчид минь.

  • J. Battsetseg 2010-03-13 12:07

    санхүүч гэсэн мэргэжлийг монголд хөгжүүлэх нь маш чухал асуудал. энэхүү мэргэжлийг манай улсын аж ахуй нэгжүүд нябо мэтээр ойлгодог. магадгүй компаний нягтлан түүнээс арай дээр албан тушаалтай нэг нь санхүүгийн менежерийн албан тушаалтаныг ойлгодоггүй байж ч мэднэ. санхүүгийн менежер хүмүүс бол нябогийн гаргасан мэдээлэл дээр үндэслэн компаний ашигт ажиллагаа цаашлаад үүсч бий болсон ашгийг ямар зах зээлд оруулах уу юунд хөрөнгө оруулалт хийх вэ гээд маш чухал үүрэг хүлээдэг хүмүүс. ерөнхий нягтлан болон бусад нягтлан даа бариулахгүй байх үүднээс нягтлан бодох бүртгэлийг маш сайн үзсэн түүнийг уншиж ойлгож чаддаг байх нь зайлшгүй хэрэгтэй юм чинь тийм хичээл орох нь аргагүй биздээ.

  • Ц. Ганбат 2010-03-13 12:50

    Манайхан өнөөдөр 2 юмыг холиод байна. Том компанид ч алга тусдаа Санхүүгинй алба, Нягтлан бодох бүртгэлийн алба гэж байх ёстой. тэгэж байж л санхүүгийн менеежр жинхэнэ утгаараа ажилаа хийнэ шүү дээ.

  • T. Enkhtsetseg 2010-03-18 00:27

    Энд сэтгэгдэл үлдээсэн хүмүүс нь надтай адилхан санхүүгийн менежмент/удирдлага/-ээр төгсөх оюутнууд байна. Энэ мэргэжлийг сонгож суралцаад 4н жилийг зарцуулсан мэдээж төгсөөд гарахад нь бусад хүмүүс мэргэжлийг нь ойлгохгүй Чи юу хийдэг юм бэ? гэж асуугаад байвал хэцүү :-) Баттулга нь МУИС-ЭЗС-ийг НББ-р төгссөн юм байна. Улсын олимпиадаас алт, хүрэлтэй/мундаг юмаа/. Ийм хүний хувьд санхүүгийн удирлагыг хийхэд чадахгүй юу байхав дээ. Тэр үүднээс нябо, санхүүч 2-г ялгах шаардлагагүй гэж үзэж байх шиг байна. Миний ойлгож байгаагаар НЯБО нь байгууллагын өнгөрсөн ажил гүйлгээн дээр ажиллаж, өнгөрсөн үр дүнг үнэлдэг, харин санхүүч нь энэ мэдээлэл дээр тулгуурлан ирээдүйн шийдвэр гаргалт болон ямар нэгэн шийдвэрлэх шаардлагатай менежментий хэрэгжүүлэгч байх. Ер нь асуудал нь мэргэжилдээ ч биш 1. Томоохон, менежмент явуулаад байдаг байгууллага ховор 2. Хэтэрхий олон сургуулиуд санхүүгийн удирдлагын ангитай. Бүгд л чадварлаг санхүүчийг бэлтгэж гаргаж чадахгүй байна гэж бодож байна/манай санхүүгийнхэн уншиж байгаа бол СМ-1 СМ-2,,, гээд л хичээлүүд яаж орсныг сана л даа ккк/ За тэгээд нэгэнт л энэ мэргэжлийг сонгосон бол өөрсдөө л сайн эзэмшиж ажиллаж буй компанийнхаа хамт олоноор үнэлүүлж мэргэжлийнхээ үнэ цэнийг гаргацгаая да!

  • М. Мишээл Пингвин 2010-04-17 22:21

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • E. Purevlkham 2010-04-25 15:45

    Монголд Санхүүгийн менежер гэдэг албан тушаалыг М-Си-Эс маш амжилттай нэвтрүүлж байна.

  • П. Бүрэнжаргал (Burenjargal) 2010-10-02 22:14

    Санхүүгийн менежерээр ажиллахад нэг нилээд ажлын туршлага хэрэг болно гэж бодож байна, дөнгөж сургууль төгссөн оюутан мэдээж хийж чадахгүй их нэр хүндтэй албан тушаал, тэгвэл юу хийх үү айн

  • Д. Ganchuluun 2010-10-15 09:42

    Т.Энхцэцэгтэй санал нэг байна. Санхүүгийн менежер гэдэг бол албан тушаал гэдэгтэй ч бас санал нэгтэй байна. Нягтлан бодогч бол тухайн байгууллагын өнгөрсөн ажил гүйлгээг удирдлагад зориулж тайлан болгон нэгтгэж байгаа хүмүүс шүү дээ. Харин санхүүч, эдийн засагч гэдэг албан тушаалтнууд бол нягтлангуудын гаргасан тайлан, зах зээлд шинжилгээ хийж удирлагын шийдвэр гаргахад нөлөөлдөг хүмүүс юм. Нягтлангийн бүх тайлан үнэн бодит байх бол санхүүч, эдийн засагчдаас таамаглал, үнэлэлт гардаг. Сайн санхүүчид хэрэгтэй байгаа нь монголын дунд хэмжээний компанийн үйл ажиллагаанаас ихээхэн харагддаг. Харин том компаниуд бүхэл бүтэн албатай, тэд ч сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Жижиг болон дунд хэмжээний компаниуд зардлаас айгаад авч чадахгүй байна. Эндээс нэг бизнес хийх зах зээл харагдаж байгааг эрхэм санхүүч, эдийн засагчид харж байгаа биздээ.

  • E. Davka penguin 2010-12-24 13:26

    гоё сэдэв байна

  • O. Оyunjargal 2011-04-29 23:21

    харин тиймээ би санхүүгийн тенежмент мэргэжлээр төгссөн.Тэгээд ажилд орох гэхээр авах газарууд нь ажлын туршлага заах юм байна шүү дээ.Тэгээд олдож байгаа ажил нягтлан л бах шивдээ. Төгссөн оюутнууд ад туршлага заагаад байх юм бол би хаачих болж байна аа. Манай энэ систем дан л алдаатай байх юм даа

  • Б. Алтантуяа 2011-05-06 12:33

    Яг одоо би ч бас санхүүгийн менежер мэргэжлээр сургуулиа төгсөж байна,ихэнхдээ ажлын зар харж суухад хамгийн гол ажилласан туршлага л байх юм даа, итгэл хүлээлгэж намайг ажилд аваач.

  • Б. хондог 2011-10-27 12:25

    Би СЭЗДС-д сангийн менежментээр сурдаг. Ер нь төгссөн хүмүүс санхүүгийн менежерээ хийдэг юмуу даа. Ихэнхи нь хийдэггүй байх, СМ гэж ямар албан тушаалтан, юу хийдгийг бүгд мэднэ. Тэгэхээр СМ-ээр сурч байгаа хүмүүс 1т- математикийн мэдлэгтэй, 2т- судалгааны арга барил, мэдээлэл боловсруулах арга, ур чадвартай, 3т- хэлтэй байх хэрэгтэй байхаа. Ажлын туршлага харна л даа, гэхдээ сурч байхдаа маш сайн сураад, санхүүгийн шинжилгээ хийгээд, өөрийн гэсэн бүтээл, судалгааны ажилтай байх хэрэгтэй, тэрийгээ бариайд би ийм юм хийсэн, ингэж чадна гээд л оч л доо, туршлага гэхээр л заавал ажилсан байх хэрэггүй байх.

  • Б. хондог 2011-10-27 12:27

    Уучлаарай, ажилласан байх шүү,

  • Н. Баярбат 2011-11-03 08:39

    Ер нь санхүүгийн менежер гэдэг албан тушаал монголд маш олон газарт байгаа шдээ. Миний мэдэхийн томоохон АПУ ХК, Эм Си Эс интернэшнл, Сод монгол групп, НИК, Петровис, Мөн гадаадын хөрөнгө оруулалттай Пебоду Поло ресурсез, Хүннү коал, гээд маш олон газар байна. Ер нь гэхдээ санхүүгийн менежер хийх хүн гэдэг бол бараг гүйцэтгэх удирдлагатай эрх мэдлийн хувьд эрх тэгш байх хэрэгтэй мөн төрөл бүрийн мэдээ мэдээллээр баялаг байж өөрийгөө өдөр эрх тусам хөгжүүлж цаг үетэйгээ л хамт хөгжих хэрэгтэй гэж бодож байна.
    Мөн санхүүгийн менежерээс гадна үндэстэн дамнасан компаниуд яагаад хүчирхэг мундаг байгаагийн нэг нууц нь бол ЭРСДЛИЙН МЕНЕЖЕР гэж албан тушаалтан байдаг юм байна лээ. Тэр хүн бүхийл ирээдүйд учрах эрсдэл болон цаг үеийн эдийн засгийн хөгжил зэрэгт анхааралаа хандуулдаг бөгөөд аль улсын зах зээл бараа бүтээгдэхүүнээ нийлвъбэл эрсдэлгүй ашиг олох боломжтой гэдэг талаар удирдлагадаа мэдээ мэдээлэл өгөх үүрэгтэй ажил юм гэнээ. Дэлхийд Хамгийн их цалин авдаг хүмүүсийн жагсаалтын эхний 5 байрыг энэ албан тушаалын хүмүүс эзэлдэг юм билээ. Бас их сонин үзүүлэлт шүү

  • Б. Батсайхан 2011-11-15 16:28

    Та бүгдтэй санал нэг байна. Би энэ мэргэжлээр сурдаг. Ер нь санхүүгийн менежментээр төгсөөд НЯБО хийвэл болохгүй. Тийм байсан бол НЯБО-оор суралц. Ихэнхи нь ийм бодолтой явдаг. Ингэж болохгүй. Санхүүгийн менежер хийх чадвар, мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэрнээс НЯБО-гоор нүдүүлээд хэрэггүй. Суралцахдаа өөрөө судалгаа хийж, туршлага судлах хэрэгтэй. Бас математик мэддэг байх хэрэгтэй. Хараад байхад математик гадралахгүй байж сураад наадаж эдийн засгийн математикаа ойлгохгүй явж байна шүү дээ. Ийм байж яаж компанийн хэтийн төлвийг судалж, эрсдлийг тооцож чадах билээ.

  • M. Батжаргал 2011-11-16 01:49

    Өнөөдөр зохион байгуулагч менежер 2 ыг ялгах хүн цөөхөн л байна даа менежерүүд маань үлгэр үзүүлээсэй

  • S. Shirnenjav 2012-01-12 17:14

    Мэдэхгүй зүйлүүд яригдаад байноо. Миний бодлоор НЯ БО гийн логикийг сайн ойлгож байж санхүүгийн менежер дараагийн ажил байх даа гэж гэхдээ төлөвлөлт талдаа шдэ

  • E. Дуламжав 2012-03-21 17:40

    Сайн байна уу. энэ өдрийн мэнд. Маш хэрэгтэй сэдэв хөндсөнд баяарлалаа. Би урьд нь Философи улс төрөөр төгсөөд 4 жил багшлаад дараа нь11 онд Англи хэлний орчуулагчаар төгсөөд, ажиллаж байгаа боловч миний авч байгаа цалин миний авхыг хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа тул СЭЗДС д санхүүгийн менежментээр сурдаг юмуу нябогоор сурдаг юумуу гэж бодоод л сууж байна. гэхдээ сонголтоо хийж чаддаггүй. та бүхэн маань суралцаж, бас сураад төгссөн хүмүүс байна надад туслаач аль нь дээр бол please please...

  • Б. Энхмөнх 2012-07-19 19:56

    Нэг юм асууя. Санхүүгийн менежментээр төгссөн хүн Нябо хийх бүрэн чадвартай болохуу? Нябогоор ажил олдхуу? угнь их олон тал руугаа хөгжиж болхоор мэргэжил юм шиг байна.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold