ИНДИГО- Шинэ зууны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн хөгжлийн төв удахгүй нээгдэнэ
ИНДИГО- Шинэ зууны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн хөгжлийн төв

-Бага насны хүүхдийн оюун ухаан, сэтгэлгээ, бие бялдар, мэдрэмж мэдэрхүйг хөгжүүлэх цогц хөтөлбөртэй өдөр өнжүүлэх,
-Эцэг, эхчүүдэд зориулсан гэр бүлийн болон хүүхэдтэй харьцах харилцааны сургалт,
-Хүүхдийн хөгжил, төлөвшилтэй холбоотой байнгын судалгаа, түүнд суурилсан хөтөлбөр, тогтмол сайжруулалт,
-Хүүхэд, хамгийн сайнаараа өсч хөгжиж, төлөвших орчин нөхцөл, багш, хамт олны харилцаа
Манай төв 3-5 насны хүүхдүүдрүү илүүтэй анхаарал хандуулж ажиллах болно. Учир нь энэ насандаа, тухайн хүний ХҮН болох төлөвшилтийн 90 % нь бүрэлдэн бий болдог, хамгийн чухал үе юм.
Ихэнх эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ хүн болох хамгийн чухал энэ үед нь анхаарлаа төдийлөн хандуулж чаддаггүй учир, Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ энэхүү чухал үеийг нь үр ашигтай өнгөрүүлж, хүүхэд бүхнийг өөрийн гэсэн үнэт зүйл, амьдралын зорилготой, өөртөө итгэлтэй, өрөөл бусдыг хүндэтгэж чаддаг, сайн мууг ялган салгах чадвартай, жинхэнэ ХҮН болгон төлөвшүүлэх үүднээс энэхүү төвөө нээж байна.
Бид төвийнхөө үйл ажиллагаа, хүүхэд хөгжүүлэх олон төрлийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан хүүхдийн оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлэх, эрүүл мэнд, зөв хооллолт болон эрүүл чийрэг бие бялдартай болгох, мэдрэмж, мэдэрхүйг хөгжүүлэх, урлан бүтээх үйл ажиллагааг хөгжүүлж бүтээлч чадварыг өсгөхөөс гадна хүүхдүүддээ, хүн бүр өөрийн гэсэн давуу талтайг ойлгуулан, өөрсдийх нь давуу тал, онцлогийг мэдрүүлэх, багаасаа "баг"-аар ажиллах дадал суулган, найз нөхдөөсөө суралцах, бас найз нөхөддөө сурсан, мэдсэнээ зааж өгөх боломж нөхцлийг хангах, хүүхэд хүүхдийнхээ дунд, найз нөхдөөсөө илүү их суралцдаг онцлогийг харгалзан, түүнчлэн хүүхэд бүхний дуртай тоглоом наадмаар нь дамжуулан тэднийг зөв төлөвшүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Нээлт: Хаврын тэргүүн шар бар сарын шинийн 8-н буюу 2010 оны 2-дугаар сарын 22-ны Даваа гарагт.
"ИНДИГО" нэрний учир

"Индиго" гэдэг бол шинэ эриний хүүхдүүдийн онцлогтой холбоотой нэр. Учир нь 1980-аад оноос хойш төрж буй зарим хүүхдүүд, 2000 оноос хойш төрж буй ихэнх хүүхдүүдийн гэрлэн бие /аура/ нь нил хөх туяатай бөгөөд тэд бусад хүүхдүүдээс илүү ухаантай, хэрсүү, төрөлхийн мөн чанар нь үнэнч шударга, муу зүйлийг тэвчдэггүй, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, амьдралын зорилготой хүмүүс төрж байгааг нэлээд олон орны эрдэмтэд олж тогтоогоод байгаа билээ. Манай төв нь Монголын хүүхэд бүхэн ХҮН шиг ХҮН болон төлөвшиж, өөрийн гэсэн үнэт зүйлтэй байж, төрөлхөөс заяасан хэрсүү, онцлог чанараа улам бүр хөгжүүлэн цэцэглүүлж, амьдралын зорилгодоо хүрээсэй, Эх орноо хөгжүүлээсэй, Эх дэлхийгээ авраасай гэсэн үүднээс энэхүү нэрээр нэрлэх болсон билээ.
Бид индиго хүүхдүүдийн онцлог болоод тэдэнтэй хэрхэн харилцах тухай мэдүүштэй зүйлсийг энэхүү блогтоо нийтэлж байх болно.
Жич: Эрхэм та Индиго хүүхдийн тухай илүү сонирхохыг хүсвэл "Индиго буюу Гасан хүүхэд" цуврал номноос тодруулж уншиж болно.
"Булчинлаг оюун" хөтөлбөр

"ИНДИГО" хүүхдийн хөгжлийн төвийн өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үндсэн хөтөлбөрүүдийн нэг нь "Булчинлаг оюун" хөтөлбөр юм.
Бодибилдингээр тууштай хичээллэсэн, хэн бүхний булчин хөгждөгтэй нэгэн адил хүүхдийн оюуныг сонирхолтой олон хэлбэрээр байнга дасгалжуулснаар
1.Үгэн сэтгэлгээ буюу ярих ухаан
2.Дүрслэлт сэтгэлгээ буюу дүрслэлийн ухаан
3.Логик сэтгэлгээ буюу логик ухаан
4.Бүтээлч сэтгэлгээ буюу бүтээлч ухаан
5.Биеийн ухаан
6.Сэтгэл хөдлөлийн ухаан гэсэн тулгуур зургаан ухааныг нь улам бүр хөгжүүлж, СЭТГЭХ ЧАДВАР сайтай хүн болгож чадна.
Бидний хүүхдүүд дээрх зургаан ухаанаа хөгжүүлснээр амьдралын орших үндэс болсон харилцаа, ойлголт, учир шалтгаан, оюун дүгнэлт, сэтгэл хөдлөл, биеийн байдал, харилцаа холбоо, мэдрэмжээ хэзээд, хаана ч зөв удирдан жолоодож, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай хүн болж төлөвшинө.
Жич: "Булчинлаг оюун" хөтөлбөр нь дээрх зургаан ухаан тус бүр /дарааллаараа/ харгалзан Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба гарагуудад байнга явагдана.
"Ирээдүйн эзэд" хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр

Хүний оюун ухааны 50 хувь нь, зан төлөвшлийн 90 хувь нь 5 хүртлэх насанд бүрэлдэн тогтдог. Түүнчлэн хүүхэд гагцхүү үе тэнгийнхнийхээ дунд л илүү ихийг сурч мэдэн, тэднээсээ үлгэр дууриал аван илүү их төлөвшдөг билээ.
ИНДИГО-Хүүхдийн хөгжлийн төвийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагааны нэг нь 3- 5 настай хүүхдүүдийг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготой “Ирээдүйн эзэд” хөтөлбөр байх болно. Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийг баг болгон, оюуны модон тоглоомуудаар тоглуулах журмаар,
o Өөрийгөө илэрхийлэх чадвар
o Хэл ярианы чадвар
o Логик, математикийн чадвар
o Хараа, орон зайн чадвар
o Харилцааны чадвар
o Багаар ажиллах чадвар
o Бүтээлч сэтгэлгээ зэргийг хөгжүүлнэ.
"Ирээдүйн эзэд" хөтөлбөр нь долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад тогтмол явагдаж байх тул, таныг тэдгээр өдрийн аль нэгэнд нь хүүхэдтэйгээ хамт манай төвөөр зочлохыг урьж байна.
Хүүхэддээ санаа тавьсан хором бүр тань
Ирээдүйд, жаргалтай он жилүүд болон хувирах болно.
Утас: 9915-8825
E-mail: horloo_j@yahoo.comЭнэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Хаяг: Ялалтын талбай, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын байрны урд, Тэрх цагаан нуур компанийн байрны 4 давхарт, 401 тоот
2010-10-25 22:18-д бичсэн тодруулга.
http://indigohuuhed.blogspot.com/
Т. Мөнхцэцэг 2010-03-03 16:47
Бяцхан дүү нар минь сайхан төвтэй болох юм байна аа. Амжилт хүсье.
Ж. Лувсандорж 2010-10-25 22:17
http://indigohuuhed.blogspot.com/
Ж. Хорлоо 2010-11-07 16:46
ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв аль хэдийнээ нээгдээд, үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхлээд байна. Бага насны хүүхдүүдийг өдөр өнжүүлэх болон клубын гэсэн хоёр хэлбэрээр хөгжүүлж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг блог дээрээс авна уу? Баярлалаа. http://indigohuuhed.blogspot.com/