Хоолойн мах авахуулснаар үе мөч өвдөхгүй

Оруулсан : .. LU'CAS 2010-01-28 20:28:58

Хоолойн махаа авахуулах нь зөв үү. Авахуулсны дараа үе мөч өвддөг гэх юм...

-Хоолойны махыг мэс заслаар авах, авахгүй гэдэг заалт байдаг. Энэ заалт нь нэг жилийн дотор 2-3 удаа хоолой нь өвддөг хүмүүс, гурав болон түүнээс дээш жил хоолой нь өвдөж байгаа хүмүүс, мөн хоолойн өвчин нь бусад эрхтэндээ хүндрэл өгсөн тохиолдолд мэс заслын аргаар хоолойн махыг нь авдаг. Мөн хүндрээгүй тохиолдолд эмэн эмчилгээ хийлгэн эдгээж болно. Хоолойн мах авахуулсны дараа хүндрэл гарсан бол эмчид дахин хандаад эмчилгээ хийлгэх шаардлагатай. Түүнээс биш хоолойн махаа авахуулснаас шалтгаалан үе мөч өвдөнө гэж байхгүй.

П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн их эмч С.МӨНХМӨРӨН

Сэтгэгдлүүд



  • B. Prvsrn 2010-01-30 00:04

    -Хоолойны мах буюу буйлсан булчирхай уг нь хүний биед их чухал үүрэгтэй эрхтэн юм байна лээ /Амьсгалийн замаар орж байгаа тоос шороог шүүх гэх мэт/. Гэхдээ дээр дурьдсанаар нэг жилийн дотор 2-3 удаа өвддөг мөн гурав болон түүнээс дээш жил хоолой нь өвдөж байгаа бол энэ булчирхай маань өөрийн ач холбогдлоо алдаж идээт үрэвсэл бүхий хүүдий болон хувирсан байдаг гэж сонссон. Нэгэнт ийм болсон тохиолдолд даарах юмуу хүйтэн юм уух төдийд л үрэвсэж өвчлөх бөгөөд улмаар удаан ингэж явснаар үе мөч, зүрх зэрэг бусад эрхтнүүдэд нөлөөлөх муу үр дагавартай. Иймд эртхэн эмчилгээ хийлгэн ер нь бол авахуулах нь зүйтэй байхаа. Авахуулснаас үе мөч өвдөнө гэж байхгүй, хэрэв өвдөж байгаа бол хагалгааны дараах эмчилгээгээ сайн хийлгээгүйгээс болж байж магад гэж бодож байна. Хүүхэд байхдаа авахуулвал хүндрэл багатай аягүй хурдан эдгэдэг юм байна лээ. За тэгээд хоолойны махаа авахуулах гэж байгаа хүн байвал хагалгааны өмнөх болон дараах үед нь хэрэгтэй зөвлөгөө бас байгаа шүү.

  • .. LU'CAS 2010-01-30 01:19

    би санал нийлжийнэ. яг үнэндээ зөв хэллээ. би үүнийг мэддэг хирнээ ингэж та нартайгаа яриж хуваалцсангуй ээ, уучлаарай

  • А. Zoloo 2010-02-17 15:32

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • А. Zoloo 2010-02-17 15:50

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • А. Zoloo 2010-02-17 15:55

    Хүүхдийн гүйлсэн булчирхайг авах гэж яарсаны хэрэггүй юм шиг надад санагддаг. Бүх төрлийн шинжилгээг хийлгэж , 1-2 жил ажигласны дараа эмчилгээнд үр дүн муутай байгаа тохиолдолд л авах нь зөв. Ер нь бол хүүхэд битгий хэл том хүмүүст гүйлсэн булчирхай авахуулсны дараа хоолой залгиур хатаж хуурайших эмгэг их илэрдэг. Уучлаарай бас дээр жилд 2-3 удаа өвддөг хүмүүст гэсэн байна. Үүнийгээ тодруулаад жилд 2-3 удаа өвдөхдөө байнга идээлж өвддөг гэж бичсэн нь дээр байхаа тэгэхгүй бол мэргэжлийн бус хүмүүс их уншиж байгаа гэж бодож байна. Хоолойн өвдөлт олон янз учраас.

  • М. Батмөнх 2011-01-28 14:04

    Бичсэн сэтгэгдэлийг бүлгийн админ .. самар - ナッツ (207) ... устгасан байна.

  • М. Батмөнх 2011-01-28 14:04

    Бичсэн сэтгэгдэлийг бүлгийн админ .. самар - ナッツ (207) ... устгасан байна.

  • М. Батмөнх 2011-01-28 14:04

    За тэгээд хоолойны махаа авахуулах гэж байгаа хүн байвал хагалгааны өмнөх болон дараах үед нь хэрэгтэй зөвлөгөө бас байгаа шүү. ЭНЭ ЗӨВЛӨГӨӨГ АВЪЯ АА................ЯАРАЛТАЙ....

  • T. Jvk 2013-09-19 15:27

    Хоолойны махаа хаана авахуулбал зүгээр вэ? Зөвлөөч минийх бараг сар болгон өвддөг ээжийн маань хоолойны мах үе мөчинд нь орцон. Минийх одоо ч сонин хоолойн дотор жижкэн бөмбөг хийцэн эсвэл хавдартай байгаам шиг мэдрэгдээд байхын.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold